Gotta Go

235 50 2
                                    

Цайны цагаар Ри Жин сургуулийнхаа дээвэр дээр хөлөө унжуулан, савтай цусаа амтархан уун сууна. Түүний хувьд энэ долоо хоног өмнөх байдлыг бодвол хамаа ч үгүй тайван, их л таатай өнгөрч байв. Үгүй яахав, хэдэн мөрлөж зөрөх, барьсан эдийг нь цохин унагаах, шүүгээн дээр нь элдвийг бичих нөхөд байсан ч Юн Буг үүнтэй нийлээгүй нь амар тайван байгаа байх. Юн Буг ч хэдэн нөхөдтэй нийлж Ри Жин-ийг шогловол айхтар хэтрүүлдэг тул тэр л дээ.

Сүүлийн үед Юн Буг түүнтэй сайхан харьцаад байгаа нь байх ёстой зүйл ч гэлээ жаахан эвгүй мэдрэмж түүнд төрүүлж байв. Гэхдээ өнөө маргааш л гэхэд Юн Буг гэртээ харьж, эргээд өмнөх байдалд орох тул энэ тийм ч сайшаалтай хэрэг байсангүй.

Ри Жин-ийг ийн хөлөө савлан сууж байхыг доороос үзсэн Юн Буг гайхаж, түүн рүү дээш гарлаа. Дээврийн хаалга онгойх дууг сонссон Ри Жин сандарч ууж байснаа бушуухан далд хийгээтэхвэл өнөө хүн нь Юн Буг байсанд жаал тайвшрав.

"Энд юу хийж байгаа юм?"

"Харахгүй байна уу? Өдрийн хоолоо идэж байна" гээд Ри Жин савтай цусаа өргөж үзүүллээ.

"Тийм байж. Баригдах вий гэхээс айхгүй байна уу?"

"Энд надаас өөр хүн ирдэггүй юм"

Юн Буг түүний хажууд очин гараа хойш тулаад, чимээгүй л салхийг мэдрэн суулаа. Удахгүй өвөл эхлэх учир жаал сэрүү орсон байв.

"Чи энд юу хийж суугаа юм? Амьтан хүн чамайг миний хажууд тухтай нь аргагүй сууж байгааг үзвэл лав толгойг минь таслах байх"

Юн Буг түүн рүү харж: "Чи... Чи тэднээс тэгтлээ айдаг хэрэг үү?" хэмээн болгоомж тавин асуулаа.

"Үгүй ээ, залхдаг. Чамайг миний хажууд байгааг тэд харвал дахиад л намайг залхааж эхлэнэ"

Ри Жин үнэхээр л залхаж, цөхөрсөн маягтай хэлэв. Юн Буг ойрдоо түүнийг харах бүртээ гэмшиж харамссан мэдрэмж мэдэрдэг болсон байлаа. Хэрэв түүнийг хүнтэй нийлж эхэлвэл үнэн төрхөө нуухад улам л хэцүү болно гэдгийг Юн Буг гадарлаж л байгаа.

Ри Жин уух юмаа дуусгачхаад хэл үггүй Юн Буг-ийг орхин хичээлдээ орохоор явлаа. Хичээлийн туршид өнөө Хван Хён Жин гэх шинэ хөвгүүн Ри Жин рүү жигтэйгээр ширтэн суухыг Юн Буг анзаарсан юм.

"Ганцхан өдөр хөөрхөн болоод ирсэн чинь энэ одоо юу вэ?"

Юн Буг амандаа үглэн тэднийг харахаа ч больж ширээгээ дэрлэн хэвтлээ. Юн Буг ч тэр, Ри Жин ч тэр өнөөдөр нэг их хичээл хийсэн болсонгүй. Хён Жин ширтээд байгааг Ри Жин ч анзаарсан учир бүтэн өдөр нэг л тухгүй өнгөрөх шиг болов.

In Your HeartWhere stories live. Discover now