Kindle

116 19 21
                                    

"Сайн сууж байв уу, нагац эгч ээ?"

Юн Буг Австралид хэдийн иржээ. Түүний цус нэг биш ч нагац хэмээн хүлээн зөвшөөрдөг настайвтар хээнцэр эмэгтэй түүнийг тосон авлаа.

"Сайн, сайн байлгүй яахав. Болсон явдлыг дуулсан. Очиж байгаад тухтай ярилцацгаая"

Тэд онгоцны буудлаас гарч, нагац эмэгтэйн гэр рүү хөдлөв. Замд Юн Буг эргэн тойрноо ажвал түүний багын дурсамжид үлдсэн тэр газар тэс ондоо болчихож. Мэдээж тийм ч дурсаад баймаар сайхан дурсамж биш. Тэр эндээс л анх хойд эцэг эхийнхээ гар дээр ирсэн шүү дээ.

Тэд зорьсон газартаа ирлээ. 90-ээд оны тансаг цагаан байшин нүдний өмнө сүндэрлэнэ. Нагац нь түүнд бэлдэж зассан өрөөг үзүүлэн, ая тухтай байхыг хэлээд гарлаа. Солонгосын хилийг давсан цагаас хойш Юн Буг-ийн сэтгэл санаа тийм ч сайхан байсангүй. Үүнийг ч түүний нагац анзаарч байсан тул хэсэгтээ ярилцахаа азнаж байв.

Түүний Австрали дахь дахин нэг шинэ амьдрал ийнхүү эхэллээ.

***

Нөгөөтэйгүүр Ри Жин өрөөний мухраас гарч, хуучин амьдралын нэгэн хэв рүүгээ эргэн оржээ. Түүний бие бага багаар дээрдсэн мэт боловч өвдөж буйгаас ялгаагүй хачирхаж байв. Урьдын адил үсээ эв хавгүйхэн боож, нүдний шилнээс салахаа больж. Хичээлдээ ч шаргуу орон, онц сайн төгсөж чадсан юм. Ри Жин уг явдлын дараа сэтгэлээ зовоож, өрөөний мухар сахин суухыг хүссэнгүй. Харин ч өөр зүйлд өөрийгөө татаж, үргэлж завгүй байхыг илүүд үзэн, урьд өмнөхөөсөө ч идэвхтэй болжээ.

Учир нь тэр сэтгэлийн гүндээ булсан тэр нэгнийг үргэлж бодон хайлж суухыг хүсээгүй юм.

***

Цаг хугацаа урсан өнгөрсөөр тэд өөрсдийн амьдралын хэв маягаа олж, хэвийн амьдарсаар. Гэвч өнөөх л бяцхан хайрын дөл унтарч амжаагүй хэвээр буй нь эл орчин цагийн хайрын түүхийн жинхэнэ утга санаа байв.

To be continued...





















































A/N: Намайг ёстой алсан ч болно:')))

In Your HeartWhere stories live. Discover now