Thank You

214 40 3
                                    

Хичнээн өдөр өнгөрөв. Ри Жин хүнд өвдсөн байлаа. Хичээлдээ ч олон өдөр суусангүй. Юн Буг ч бүр гэртээ тогтохоо байв. Байс хийгээд Ри Жин-ий гэр рүү давхиж ирээд сүйд. Гу эмч ч охиндоо бишгүй л санаа чилээнэ. Үнэхээр л цус сорогчийг яаж эмчлэх талаар огт мэдлэггүй байлаа. Магад энэ талаар хэн ч мэдэхгүй биз.

Юн Буг энэ өглөө хичээлдээ гарахаас өмнө Гу эмч руу утас цохин Ри Жин-ий биеийн байдлыг нь асууж лавлав. Сайжраагүй ч одоогоор тогтвортой байгаа гэдгийг дуулаад хэнгэнэтэл санаа алдаад гэрээсээ гарлаа.

Хичээл дээрээ ч зүгээр сууж чадахгүй, хичээл тарах цагийг хүлээхээс өөр ажилгүй. Цайны цагаар Юн Буг ширээндээ сууж үлдэхэд ангид Хён Жин тэр хоёр л үлдсэн байлаа. Хён Жин босч ангийн хаалгыг хаачихаад түүний дэргэд очин гараа халааслаж зогсов. Юн Буг түүн рүү харахад Хён Жин ам нээлээ.

"Чи Гу Ри Жин-тэй ямар холбоо сүлбээтэй болоод араас нь нохойн гөлөг шиг дагаад байдаг юм?"

Огт амаа нээж үзүүлээгүй Хён Жин гэнэт илт өдөөн хатгасан аястай ийн хэлэхэд Юн Буг бүр гайхаж хоцров.

"Чи хэн болчхоод ингэж яриад байгаа юм!"

Мөчөөгөө өгсөнгүй, түүний өөдөөс сөрж зогсоход эгээ дайн тулааны талбар аятай хүйт даах нь тэр.

"Түүнтэй зууралдах тусам чи л хохирч дуусна шүү!"

"Чи түүнийг хэр зэрэг мэддэг болоод ингэж дураараа яриад байгаа юм?"

"Чиний мэдэхээс ч илүүг..."

Хён Жин түүний нүд рүү эгцлэн ширтсээр ийн хэлээд том том алхалан гарч одлоо. Ард нь хоцорсон Юн Буг уур хилэндээ идэгдэн, байж суух аргагүй болов гэнэ. Тэр хоёрын холбоо сүлбээг гайхаж, цус сорогч гэдгийг нь мэддэг эсэхийг ч бодон, тархи нь олон янзын бодлоор чилээж байлаа.

Хичээл үргэлжилсээр ашгүй тарах цаг ч болж Юн Буг бушуухан цүнхээ шүүрээд Ри Жин-ий гэр рүү хөдлөхөөр зэхлээ. Түүнийг гарч явахыг үзсэн Хён Жин муухай ярвайсаар үлдэв.

Юн Буг ихэнхдээ хичээлийнхээ дараа эмнэлэг дээр эмээгээ эргэж очдог байсан ч сүүлийн үед эмээгээ ч тоохоо байсан нь Ри Жин-д хичнээн хөл алдарсан нь харагдаж буй. Тэр Ри Жин-ий гэрийн үүдэнд ирээд машинаасаа буун хаалгыг нь тогшиход Гу эмч үүд тайлж өгөв.

"Ри Жин яаж байна?"

"Сайжирсан юм алга даа. Яахаа ч мэдэхгүй юм. Уусан цусаа ч огиод гаргачихдаг боллоо. Нүүр нь шөвийгөөд илт турж байгаа нь мэдэгдэж байна"

In Your HeartWhere stories live. Discover now