Vampire

262 44 6
                                    

Ри Жин түүний цус егөөдөх хурууг амандаа хийж цусыг нь сороход Юн Буг айсандаа ч тэр үү, бушуухан түүнээс гараа татан гайхаж харлаа. Юн Буг зүрх нь хурдтай дэлсэж, уруул амаар нь цус тогтсон Ри Жин-ээс машид эмээх шиг болов.

Харин Ри Жин өөр рүү нь эвэртэй туулай үзсэн мэт ширтэх түүнийг хараад гэнэт ухаан орж, юу хийж орхисноо ч эгээ санахгүй аятай зогсоно.

"Ц.цус... Цус гараад байна!"

Ри Жин ийн хэлээд ширээн дээрх салфетикнаас түүнд нэгийн сугалан өгөөд хамраа дарж: "Яв! Хурдхан надаас холд!" хэмээн хашхирав.

Юн Буг ч балмагдан, түүний гараас салфетикийг шүүрээд дээд давхар руу харайлаа. Харин доор үлдсэн Ри Жин хөргөгчөөс цус гарган ууж санаа амарсан ч түрүүхэн амссан нас залуу хүний шинэхэн цустай дүйцэх ч юм биш байгаад жаал сэтгэл дундуур.

Энэ үед Юн Буг цус сэдрэх хуруугаа дарах зууртаа тайвширч ядан доош буулаа.

"Ри Жин?"

Ри Жин алгуурхан хойш харав. Тэгээд санаа алдаж түүний хажуугаар зөрөн явж өрөөндөө орлоо. Харин Юн Буг түүнээс юу ч асууж лавласангүй нь Ри Жин-д аз болох гэнэ.

Тэр өдөртөө Ри Жин өрөөнөөсөө хамраа ч цухуйлгасангүй. Юн Буг уг нь түүнийг сэрэхээс өмнө хот руу дөхөж үлдсэн жаахан мөнгөөрөө дэлгүүрээс хүнс цуглуулаад хоол цай бэлдэж байсан ч тэрийгээ ганцаараа идчихээд чимээгүй л түүнийг гарч ирэхийг хүлээнэ. Оройн найман цаг болсон ч Ри Жин ядах нь угаалгын өрөө ч орохоор гарч ирсэнгүй. Юн Буг түүнийг өлсөж байгаа байх гэж санан хоёр давхар руу гарч түүний өрөөний урд ирлээ.

Тэгээд хаалгыг нь хэдэнтээ тогшиж: "Чи гарч ирэхгүй юм уу?" хэмээн асуусан ч Ри Жин юу ч дуугарахгүй нэлээн удав.

"Ри Жин-а, унтаж байгаа юм уу? Би орлоо шүү"

Бас л тэр юу ч хэлсэнгүйд Юн Буг шууд л хаалгыг нь түлхэн явж орлоо. Гэтэл нүдэндээ ч итгэсэнгүй. Ри Жин-ий өрөө үнэхээр үгээр илэрхийлэмгүй содон загвартай байв. Зочны өрөөнд байсан шиг аюумшигт амьтны дүрсийг илтгэсэн жаазтай уран зургууд хэд хэд өлгөөтэй, хөшиг, ор хөнжил, тавилга гээд бүхий л зүйл нь хар бараан өнгөтэйгөөс гадна шалан дээр улаан лоолины шүүсний сав талаар нэг хөглөрч байлаа. Харин Ри Жин тал шиг том орон дээрээ бэлчин унтаж харагдана.

"Чөтгөр гэж!"

Юн Буг гайхал царайлан өрөөг нь тойрон алхаж юм бүрийг нь хүрэлгүй холоос ажих аж.

In Your HeartWhere stories live. Discover now