Homeless Guy

261 53 3
                                    

Эл өдрөөс хойш дөрөв хоног өнгөрч, тэд хоорондоо үг ч хаялцахгүй явна. Харин ч Юн Буг бүр үеийн нөхөдтэйгөө нийлэн хөөрхий Ри Жин-ийг сайн дарлаж бах таваа хангаж байв. Нэгэн цагт тусыг нь үзсэн хэрнэ олны дунд хүнээ байж, хачин муухай ёозгүй авирлах нь Ри Жин-ий зэвүүцлийг төрүүлнэ.

Бэл бэлчин томтой айлын удам залгасан, царайлаг нуруулаг хархүүгийн араас төчнөөн охид шавааралдан гүйлдэхийг дөрөв хоногийн турш үзэж өнгөрсөн Ри Жин тэднийг азгүй амьтад хэмээн дотроо хараана. Учир нь тэднээс илүү Ри Жин эл царайлаг хан хүүтэй нь нэг байшинд хоноод үзчихсэн шүү дээ.

Өнөөдөр ч мөн урьдын нэгэн адил олны доог, түмний шившиг болж явсаар хичээлийнхээ дараа Ри Жин шууд гэртээ харьсангүй. Сургуулиасаа нэг их холгүй байдаг хувийн том эмнэлэг рүү явж ороод таван давхарт гарч "Мэс заслын эмч Гу Хён Ши" гэсэн хаягтай өрөө рүү оров.

"Чи ингэж нэг үзэгддэг байж ээ? Өлсөхийн хэрээр ирэв үү?"

Улсдаа овоо нэр нүүртэй мэс заслын эмч тэрээр Ри Жин-ий төрсөн эцэг аж. Хэдийгээр тэр цус сорогч биш ч цус сорогч эмэгтэйтэй нөхөцсөнөөр Гу Ри Жин хэмээх охиноо өлгийдсөн болов чиг Ри Жин-ий эх төрөлтийн стресс дарамтаас болж хорвоог орхисон гэдэг. Охин нь яг таг эхийгээ дуурайсанд эцэг нь жаахан зовиуртай төдий. Учир нь түүний эхийг санагдуулж, сэтгэлийнх нь гүн шархыг сэдрээдэг аж.

Ри Жин цүнхээ буйдан руу чулуудан шилээ авч: "Үгүй ээ, тариулах гэж ирсэн юм. Гэхдээ болвол цус авна" гээд өрөөний буланд байх хаалгыг түлхэн орлоо.

"Зоргоороо авирлах хэрэггүй шүү, Ри Жин!"

Гу эмч түүний араас явж орон ширээн доорхи хайрцгаас тариур гаргаж ирэн Ри Жин-ий бугуйн судас руу тарив. Бичгийг нь үзвэл нарны хамгаалалтын тариур гэсэн байлаа.

"Чи сүүлд хэзээ хүн алсан?"

"Зургаан сарын өмнө"

"Сайн байна, багасч байгаа бололтой. Тэгвэл ч шагнана шүү"

Тэр мөн л нэг хөргөгч онгойлгон давхар уутанд хийсэн цуснаас түүнд хоёрыг өгч явууллаа. Ри Жин буцах зуураа дутуу хаасан эмнэлэгийн өрөөний хаалгаар танил зүс үзэгдсэнд очиж үзвэл Юн Буг орны наана нүүрээ даран сууж байх нь тэр. Харин орон дээр нэлээн нас тогтсон буурал хөгшин ухаангүй хэвтэж байв.

"Эмээ нь байх"

Ри Жин амандаа хальтхан үглээд түүнийг орхин холын хол орших гэртээ харихаар явлаа. Тэр автобусанд явах замдаа тусад нь улаан лооль гэж савласан цусаа гарган ууж, жаахан дуг хийж авав.

In Your HeartWhere stories live. Discover now