Good Bye

258 42 25
                                    

Оршуулгаас хойш олон хоног өнгөрч, сэтгэлд нь том ангал үүссэн Юн Буг өрөөнөөсөө ч цухуйхгүй хэвтэх аж. Алаг нүднээс нь сувдан нулимс тасрахгүй бөмбөрнө. Түүнд Ри Жин-ий талаар ч бодох сөхөө байсангүй. Хойд эцэг эхийнх нь хувьд тэнгэр цэлмэж, наран гийсэн аятай урьд өмнө байгаагүйгээрээ цангинасан инээд гэрээр нь дүүрч байлаа.

Юн Буг энэ удаа ч мөн хичээлдээ явахыг хүссэнгүй, өрөөгөө цоожлон хэвтсээр л байв. Ээж нь байн байн хаалга нүдэж, хичээлдээ яв гэж орилж байсан бол энэ удаа түлхүүрдэн онгойлгоод, хэвтэж байсан Юн Буг-ийг угзран татаж босгох нь тэр. Түүний нүд хавдаж, доогуур нь хөхөрсөн байлаа. Эх нь ахиад л түүнийг хичээлдээ яв хэмээн зандарч эхлэхэд Юн Буг тэссэнгүй түүнийг чангаар хойш түлхэх нь тэр.

Шууд л эргэн гарч, гадуур хувцсаа углах аядаад, дахин хэзээ ч ирэхгүй мэт гарч одлоо. Машиндаа суутал шатхуун нь ч дууссан байгааг үзээд, уур цухалдаа идэгдсэн Юн Буг орилж хашхичсаар гарч, зам даган доош алхаж эхлэв. Тэр хаа хүрэхээ мэдэхгүй ч түүний ой тоонд Ри Жин л бууж ирсээр буйд тэр такси барин Ри Жин-ий гэр рүү зүгэллээ.

Тэр өдрөөс хойш үргэлж л тэнгэр бүрхэх болжээ. Хааяа бүр хүчтэй шуурна. Хойд эцэг эхийнх нь сэтгэлийг зовоох зүйл энэ бүрхэг тэнгэр, хүчтэй шуурганаас өөр зүйл үгүй мэт. Юн Буг таксины цонхоор бүрхэг тэнгэр рүү ширтэж, аньсганд нь хуралдах доголон нулимсаа унагана. Үүнийг анзаарсан жолооч өвгөн ч хүүд санаа чилээх гэнэ.

Юн Буг урт зам туулсаар Ри Жин-ий гэрийн үүдэнд ирэхэд байшингийн үүд нь хагас онгорхой байсныг үзээд сандарч шуудхан гүйж ортол байж боломгүй дүр байх нь тэр. Газар ухаангүй хэвтэх Ри Жин-ийг Хён Жин сэрээхээр оролдож байлаа. Тэр ч мөн сандарсан харагдаж байв. Юн Буг түүнийг хүчтэйхэн түлхэн холдуулж, Ри Жин-ийг өргөсөөр өрөө рүү нь байдаг хурдаараа гүйж, орон дээр нь хэвтүүллээ. Түүнд Хён Жин энд юу хийж байгаа нь огтхон ч хамаагүй мэт Гу эмч рүү утас цохин хурдхан ирэхийг хүсэв.

Өрөөний нь гадаа зогсох Хён Жин руу Юн Буг уурсан дайрч, газарт унатал шанаа руу нь цохиод авлаа.

"Чи энд юу хийж байгаа юм? Түүнийг яачихсан юм?"

Юн Буг цухалдаа идэгдэн байшин цуурайттал чанга орилоход Хён Жин уруул дээрх цусаа гараараа нэг шувтраад,

"Тайвширч үз. Би түүнд юу ч хийгээгүй. Заавал хэлэх ёстой юм байсан учраас л ирсэн юм. Намайг ирэхэд л тэр ухаангүй байсан"

In Your HeartWhere stories live. Discover now