"Ж-жонгүг? Хонгор минь, чи энд юу хийж байгаа юм бэ?
"Намайг тэгж дуудхаа боль!"
"За больдоо Гүг. Энэ Хёнжи гэж хүүхэнд шанг нь хүртээх гээд байж байлаа. Тэр чиний мөнгийг л бодож байгаа Жон-"
"Наад хараал идсэн амаа хамхихгүй бол чамайг болон чиний найзуудыг чөтгөр лүү чинь тонилгоод өгч чадна шүү."
"Чи надад ингэж хандаж болохгүй, би эмэгтэй-"
"Хахаха! Эмэгтэй ч байна уу, ижил хүйстэн ч байна уу, одоо надад хамаагүй болсон. Эндээс тонилж үз"
Тэрнийг ингэж хэлэхэд Үжон усан нүдэлсээр тэрнийг мөрлөн гарав. Харин бусад нь гүйлдсээр дээвэр дээр бид 2 л үлдлээ.
Жонгүг над дээр ирээд дээрээс минь доош доороос минь дээш гүйлгэж харав.
"Ашгүй тэд чамд хүрээгүй бололтой."
"Би зүгээр дээ. Яагаад гарч ирсэн юм?"
"Хичээл тарахад Үжон чам руу очоод Тэхёныг явуулж байхыг би ажиглаж байсан юм. Тэгээд л ямар нэг зүйл болж магадгүй гээд дагасан. Гэтэл ямар нэг зүйл болох гэж байж."
Яагаад надад ингэж хандаад байгаа юм Жонгүг?
Би тэрний бодлоор сайхан хоолойтой юм байж. Гэхдээ ердөө ингээд л болоо гэж үү? Надад нэг л буруу санагдаад байх юм.
________________________________________________________________
Жонгүг намайг хүргэж өгч би гэртээ ирлээ. Замдаа бид хэнд ч хэрэггүй ойр зуурын хэдхэн зүйл л ярилцсан. Яриан дундуураа Жонгүг над руу харан үе үе инээмсгэлэх нь үнэхээр намайг догдлуулсан шүү.Гэртээ орж иртэл үүдэнд танихгүй эрэгтэй хүний гутал байв. Аав шинэ гутал авсан юм байхдаа гэж бодоод тоолгүй орвол яг л зочин ирсэн мэт гал тогооны өрөөнд сайхан ширээ засчээ. Аав дээд давхраас утсаар ярьсаар бууж ирлээ.
"У туслах аа, надад яагаад одоо л хэлж байгаа юм бэ? Яг одоо машин бэлдээдэх! Түргэл!"
Аав ширүүн ярьсаар утсаа таслав. Тэрний компанид асуудал гарсан юм байхдаа.
"Өө Хёнжи ирчихсэн үү, охин минь сайхан мэдээ сонсохдоо бэлдээрэй. Хэн ирсэнийг таа даа"
Аав хэдий компаны захирал хүн ч гэлээ үнэхээр залуу сэтгэлгээтэй хөгжилтэй хүн. Гэхдээ тэр уурлахаараа аймшигтай гэдгийг би саяхан мэдсэн.
"Хэн ирсэн юм аав?"
"Чиний өрөөнд байгаа."
Би сонирхолдоо хөтлөгдөн хурдхан шиг л өрөөндөө орлоо.
YOU ARE READING
●•●CHANGE●•● (Complated)
Fanfiction"Хамт хоолловол яаж байна?" "Юу? Чи сургуулийн алдартай хөвгүүн байж над шиг бүдүүн царай муутай гадуурхагддаг охиноор яах гээв?" "Хөөе, тэгж ярих хэрэггүй шүү чи үзэсгэлэнтэй." Би сургуулийн бохирдол. Гэхдээ яагаад намайг гээд байгаа юм?