Би шууд л түүнээс холдлоо. Учир нь тэрэнд ойртох ч аюултай.
"З-зү-гээр, зүг-г-гээр ээ" хэмээн гацаж түгдэрсээр арай гэж хэллээ.
Цээжин дэх цус шахах үүрэгтэй бяцхан улаан зүрх минь үүргээ мартах нь уу гэлтэй замбараагүй цохилно.
Аргагүй шүү дээ, тэрнийг жилийн өмнө шилжиж ирэхэд л би сайн болсон.
Зүрхнийхээ цохилтыг хяналтандаа оруулах гэж хичээх зуур тэр ахин надтай ярих нь тэр.
"Болгоомжтой явж бай Хёнжи" тэр ахиад л нөгөө намайг хачин болгоод буй инээмсгэллээ нүүрэндээ тодруулах аж.
Тэр нэрийг минь мэдэж байна.
Зүрх минь дахиад л миний хяналтнаас гарч цохилох бөгөөд би бараг л ертөнцөөс тасарч буй мэтээр өөрийгөө мэдэрч байлаа.
Бодоод үз дээ, сургууль дээрээ хэнтэй ч ярьж үзээгүй бүдүүн охинтой сургуулийн хамгийн алдартай хөвгүүн ярихаар барахгүй бүр тэврээд зогсож байна.
Ийм үед хэн ч байсан үхтэлээ сандарна.
Би зүгээр л тэрэнд бөхийчихөөд хурдан алхасаар ангиас гарлаа. Тэнгэр минь гэж, сая юу болоод өнгөрөх нь энэ вэ?
Бусад хүмүүсийн хувьд энгийн л зүйл байх, миний хувьд бол түрүүн бараг л галт уул дэлбэрч газар хөдөллөө...
Гэр лүүгээ харих ёстой ч сургуулиас багахан зайд орших дуртай кафедаа очихыг илүүд үзэн тийш зүгэллээ.
Хэрвээ найзтай байсан бол цуг явах байлаа...
Кафед ирэхэд хүн байхгүй байх бөгөөд би "ашгүй дээ" гэж бувтнан оров. Сайн мэдээ хэлэхэд энд ихэнхдээ хүн байдаггүй юм.
________________________________________________________________Бараг цаг гаран тэнд суусны эцэст ахин гэр лүүгээ зүглэхээс илүү номын санг илүүд үзсээр алхав. Гэгээ тасрах болоогүй байх ба цаг 18:00-ийг заах аж. Би сургууоиас гарснаас хойш л түүнийг бодлоо.
15 минут хэртээ алхасаар номын санд орж ирлээ. Гайхалтай, ахиад л хүн алга.
Нэг ширээг сонгон суугаад дэвтэр номоо гаргаж хичээлээ хийж эхлэв.
Хэсэг суусны дараа түр бичихээ зогсоолоо. Учир нь хажууд минь хэн нэгэн байгаа мэт санагдсан хэрэг. Өндийн харвал би зөв боджээ. Танихгүй эрэгтэй сурагч байлаа.
Би хичээл хийхдээ орчноо анзаардаггүй юм.
Надад хамаагүй ээ, тэр бусад шиг л байх. Гэхдээ яагаад заавал бохирдолын хажууд..?
YOU ARE READING
●•●CHANGE●•● (Complated)
Fanfic"Хамт хоолловол яаж байна?" "Юу? Чи сургуулийн алдартай хөвгүүн байж над шиг бүдүүн царай муутай гадуурхагддаг охиноор яах гээв?" "Хөөе, тэгж ярих хэрэггүй шүү чи үзэсгэлэнтэй." Би сургуулийн бохирдол. Гэхдээ яагаад намайг гээд байгаа юм?