(12) Дахиад аварлаа

183 9 1
                                    

Өө, үгүй ээ. Тэр... тэр сая над руу яаж харсан гээч. Үнэхээр аймшигтай хүйтэн.

"Тэхёнаа! Тэхён! Тэ!"

Би араас нь орилсоор гүйж очоод гарыг нь барив. Тэр надаас гараа угзран татлаа.

"Чамд Жонгүг л хэрэгтэй байхад яагаад зууралдах гээд байгаа юм Хёнжи? Намайг ашигласан биз дээ? Одоогийн дүр төрхөө олохын тулд... Намайг..."

"Больж үз Тэ. Би чамд л хайртай. Чи мэдэж байгаа шдээ. Буруу ойлгочихлоо"

"Сайхан юм аа Хёнжи..... Хөөрхөн болхоор."

Тэхён царайны хувирлагүй хэлсээр яваад өгөв. Бие минь ч хөдөлсөнгүй, хоолой минь ч гарсангүй.

"Хараал ид."

Шивнэсээр доош явган суулаа. Хацарт минь ямар нэг бүлээн шингэн зүйл мэдрэгдэнэ. Урсахдаа гижиг хүргэж байгаа ч инээхгүй байна. Хажууд Жонгүг ирэн мөн л явган суув.

"Уучлаарай."

Тийм ээ, тэрнээс болчихлоо. Тэрнээс болоод бид салчихлаа. Бат бөх харилцаа байсан юм сан.

Зохиолчийн талаас

"Хараал ид Жонгүг! Надад гай болж ханахгүй байна уу?"

Хёнжи Тэхёноос салсандаа гэмшиж Жонгүгийг буруутган түүн рүү орилов. Харин Жонгүг чимээгүй доош харсаар.

"Одоо яах юм? Чи Тэхён дээр очоод буруу ойлголтоо засах уу? Энэ тийм амар зүйл үү? Хэрвээ бид нэг мөр дуусчихвал яах юм!!"

Хёнжи өмнөхөөсөө ч чанга орилчихоод том том алхан яваад өгөв.

"Тэврэхийг үнэхээр их хүссэндээ л..."

Харин Жонгүг зам дээр ганцаархнаа суусаар үлдэх бөгөөд амандаа ямар нэг зүйл бувтнахыг нь тэрнээс өөр хэн ч сонссонгүй.

Жонгүг анхнаасаа л Хёнжид сайн байсан. Тэрнээр тоглож байхдаа л сэтгэл нь өвдсөн. Бусад охид тэрэнд хамаагүй байсан бол Хёнжи тэрэнд хамаатай байсан нь түүний Хёнжид сэтгэлтэй байсныг илтгэнэ. Гэхдээ одоо ч сэтгэл нь хөрөөгүй. Гэхдээ энэ бүгдийг Хёнжи магадгүй хэзээ ч мэдэхгүй байх.

Хёнжигийн талаас

Жонгүгд дотроо оргилж байсан мэдрэмжиндээ тулгуурлан хатуу үгс хэлж орхичихоод тэнд нь үлдээн явлаа. Чихэвчээ зүүгээд сургууль хүртэлх замынхаа эргэн тойронг сайтар ажиглана.

Тэхёнтой хамт явдаг байхад анзаарч байгаагүй зүйлс зөндөө байлаа. Гэрлэн дохио, сандалнууд, хогийн сав, дэлгүүр гээд л. Ганцаараа ингэж яваагүй удчихжээ. Бас хэзээ сүүлд чихэвч зүүснээ ч мартчихаж.

●•●CHANGE●•● (Complated)Where stories live. Discover now