Бидний дуу ч дуусч бид 2 тайзан дээр бөхийн ёсолчихоод тайзнаас буулаа. Би Жонгүгтай ярилцахыг хүссэн ч бие минь хөдлөж өгсөнгүй. Тайзны ард Тэхёныг хайх зуур тэнд байх хүүхдүүд над руу үнэхээр хачин харж байсан юм. Гэтэл хаа нэгтэйгээс Үжон гараад ирэх нь тэр.
"Бохир заваан гахай чинь өнөөдөр цэвэрхэн гахай болчихоо юу даа?"
Хоолойн дахь донж нь хэт ихэдсэн гэмээр.
Би түүнийг тоолгүй эрлээ үргэлжлүүлэх гэтэл тэр шууд л даашинзнаас минь зууран авлаа.
"Тураах өмсгөл өмсчихсөн юм уу? Эсвэл мэс засалд орчихоо юу? Надад үнэнээ хэл бохирдлоо. Чи яаж ийм болсон юм?"
"Тэр анхнаасаа ийм байсан Ким Үжон."
Ард минь баргил бөгөөд халуухан хоолой сонстход хэн гэдгийг нь төвөггүй танилаа.
"Өө ноён Жон, та чинь гахай тэжээдэг болчихоо юу даа?"
Би Үжоны өмнөөс айж байна. Магадгүй Жонгүг, Үжоны хамаагүй үгсээс болж түүнийг өвтгөх байх.
"Ким Үжон.., чи одоохондоо миний талаар сайн мэддэггүй бололтой тийм үү."
Тэрний хоолойны өнгө аяс намайг ч айлгаж байлаа. Үжон эндээс явах хэрэгтэй.
"Чиний бохир заваан гахай тэжээдгээс чинь өөр юу мэдэх ёстой гэж?"
"Эмэгтэй хүнд гар хүрдэггүй сайхан сэтгэлтэн би биш гэдгээ хэлье Үжон. Хүсвэл би чамайг өвтгөж чадна."
Жонгүг хэлэх үедээ хумс болон хуруунуудаа харж байв. Харин ашгүй нэг Үжон яваад өгөв.
"Олон юм бодох хэрэггүй. Би Үжоны дээрэлхүү занд дургүй учираас л хийж байна."
"Өнөөдөр сайн байсан шүү Жонгүг."
Жонгүг намайг хамгаалсан мөртлөө түүнийгээ тэгээгүй мэт харагдуулах гэж хэлсэн үгнийх нь хариуд би зүгээр л дотроо байсан мэдрэмжээ хэлчихэв. Харин Жонгүг хэсэг чимээгүй над руу харж байснаа амандаа ямар нэг зүйл хэлчихээд яваад өглөө.
Би Тэхёныг хайхаар олон хүмүүстэй газруудаар явж байлаа. Гэтэл нэг эрэгтэй сурагч намайг зогсоов.
"Хараач ээ? Манай сургуульд чам шиг авьяастай, халуухан, царайлаг сурагч байдаг гэж мэдсэнгүй? Чи яагаад алдартай биш юм бэ? Үнэхээр хөөрхөн юм гээч?"
"Ю-юу?"
"Гэхдээ би чамайг хаа нэгтэй харж байсан юм шиг санагдаад байх юм? Чи загвар өмсөгч үү? Фото модель үү? Эсвэл-"
"Тэр бол Жи Хёнжи."
Миний сонсохыг хүсч байсан хоолой ард минь дугарч би эргэж хараад түүнийг шууд л тэвэрч авлаа.
"Тэд над руу хараад...., бас намайг"
"Бурхан минь, тэр бохирдол Жи Хёнжи мөн гэж үү?"
Тэр сурагч ингэж хэлсээр яваад өглөө. Харин би түүний энгэрт тэврүүлсээр тайвширч гүйцлээ.
"Би чамайг өчнөөн хайлаа. Хааччихдаг юм бэ?"
"Чамайг бэлдчихвэл л болно гэж бодоо юу?"
"Нээрэн тийм шдээ. Чи үнэхээр догь харагдаж байна гээч."
Time skip~
Шоу өндөрлөх дөхөж миний Тэхёны ээлж ирлээ. Би тэрнийг үзэгчдийн суудлаас харахыг илүүд үзэн нэгэн суудал олж аваад суулаа. Хөтлөгч тэрнийг зарлан тэр тайзан дээр догь алхаж гарч ирээд догь зогсов. Бурхан минь, хүн яаж ийм царайлаг байдаг юм бол? Ая явж эхлэхэд Тэхён яг л айдол шиг харагдах бөгөөд охид орлилдож байв. Яршигтай юм.
Тэхёны хоолой бүдүүн бөгөөд зөөлнөөр эгшиглэх бөгөөд надад тэр сайхан хоолойноос өөр юу ч сонсогдохоо болилоо. Яг л энэ ертөнц дээр зөвхөн тэр бид 2 л байгаа мэт. Би тэрний хэт сайхан хоолойг сонсон хэмнэл бүрийг мэдэрч найган байхад тэр надаас харцаа салгасангүй. Зөвхөн над руу л харж дуулах нь миний зүрхийг бүрэн эзэмдэж байв.
Тийм юм байна. Тэр л намайг л хайрладаг. Тэр л надад санаа тавьдаг. Тэр л намайг хамгаалдаг. Тэрнээс өөр хэн ч хэрэггүй юм байна. Шинээр эхлэе Жи Хёнжи.
Тэхён дууныхаа төгсгөлд яг над руу ширтэв.
"Хайртай"
Өнөөх хайрцган инээмсгэлэл.
Тэр л инээмсгэлэл анх намайг хачин болгож билээ.
Тэр л инээмсгэлэл анх айдсын минь үргэжюэж билээ.
Тэр л инээмсгэлэл намайг хамгийн анх тайтгаруулж билээ.
Энэ бүгд юуг ойлгуулж байгааг мэдэх үү?
Би зөвхөн тэр л инээмсгэллийг харж амьдрах ёстой гэдгийг.
Hii!! Ene heseg ih joohn bolchihloo, mihannhae!
Bas Hyeonji Taehyungtoi dandaa iim jargaltai baina gej bodoo yu? Hha
![](https://img.wattpad.com/cover/216942849-288-k334533.jpg)
YOU ARE READING
●•●CHANGE●•● (Complated)
Fanfic"Хамт хоолловол яаж байна?" "Юу? Чи сургуулийн алдартай хөвгүүн байж над шиг бүдүүн царай муутай гадуурхагддаг охиноор яах гээв?" "Хөөе, тэгж ярих хэрэггүй шүү чи үзэсгэлэнтэй." Би сургуулийн бохирдол. Гэхдээ яагаад намайг гээд байгаа юм?