Хёнжи Тэхёны өрөөнөөс гараад шүүс авч ирэхээр хэсэг явж байгаад гэнэт зогсов. Учир нь тэр одоо л бүгдийг ойлгож байна.
Новш гэж! Хэмээн үглэсээр эргээд түүний өрөө рүү хамаг хурдаараа гүйх зуур нүднээс нь ахин нулимс урсана.
Гараараа хэд хэд шувтарсаар өрөөнийх нь үүдэнд ирлээ.
Хаалганы бариулаас аажуухан барихад дөнгөж түрүүнд болж өнгөрсөн үйл явдлууд толгойд нь эргэлдэнэ.
Тэхён түүнийг сүүлийнх мэт чанга тэвэрч, сүүлийнх мэт ширтэж, гунигтай үгтэй дуу дуулж байсан тухай.
Нүдээ анин бариулыг доош түлхэн хаалгыг удаанаар нээв.
Түрүүн энэ өрөөнд "дийд-дийд" гэх дуу сонстож байсан бол одоо тэр чимээ зөвхөн зогсолтгүй сонгодох аж.
Хёнжи нулимсаа ахин дахин арчсанаа түүний орны дэргэд очин гарыг нь атган авлаа.
Дулаахан байдаг байсан гар нь одоо цэл хүйтэн болжээ.
"Би одоо уйлахгүй ээ Тэ. Амлаж байна."
Нулимс минь урсах ч би инээмсгэлэхийг хичээж байв.
Ардаас минь Жонгүг ирэн намайг тэвэрч авлаа.
Харин би тэрний тэвэрт шигдсээр мөн л уйлна.
Өөр зүйл хийж чадах биш...
Хэсэг хугацааны дараа эмч нар ч ирж, Тэхёныг ч тэр өрөөнөөс авч явсан.
Тэхёны ээж түүнтэй үнэхээр алидхан хүн байсан.
Хамгийн харамсалтай нь түүний ээж одоо орь ганцаараа.
Би Тэхёны ээжийн хажууд уйлвал ёстой хөгийн новш болох биз.
Хүүгээ алдсан эх хүнд надаас хэд дахин илүү хэцүү байгаа нь ойлгомжтой.
Урт өдрийн дараа Жонгүгтэй хамт гэр лүү явлаа.
"Хёнжи? Би чамайг ганцааранг чинь үлдээж чадахгүй нь."
Жонгүг намуухан хоолойгоор хэлэв.
"Зүгээр дээ, гэрт аав ээж хоёр байгаа."
"Би энэ талаар яриагүй байна аа Хёнжи."
Мэдээж хэрэг тэр надтай хамт миний дэргэд байхыг хүсч байгаа. Би ч үүнийг нь мэдэж байна. Гэхдээ би Жонгүгийн дэргэд ийм байдлаа харуулж чадахгүй нь.
"Би зүгээр ээ Жонгүг. Чи харьдаа."
"Маргааш Тэхёны-"
"Би очиж чадахгүй гэдгийг чи мэднэ биз дээ?"
YOU ARE READING
●•●CHANGE●•● (Complated)
Fanfiction"Хамт хоолловол яаж байна?" "Юу? Чи сургуулийн алдартай хөвгүүн байж над шиг бүдүүн царай муутай гадуурхагддаг охиноор яах гээв?" "Хөөе, тэгж ярих хэрэггүй шүү чи үзэсгэлэнтэй." Би сургуулийн бохирдол. Гэхдээ яагаад намайг гээд байгаа юм?