Маргааш болсон ч би хичээлдээ явахыг хүссэнгүй.
Өглөө Жонгүг рүү залгаад хичээлдээ явахгүй гэдгээ хэлэв.
Ээж аавдаа бие өвдөөд байна гэчихээд өдөр 2 цаг хүртэл өрөөнөөсөө ердөө ч цухуйсангүй.
Аргагуй эрхэнд өлссөөр гал тогооны өрөөнд орж ирэн хөргөгчөө онгойлговол амттангууд л байлаа.
Хоол идмээр байгаа ч тэнхэл алга.
Ээж аав хоёр ядаж байхад байхгүй.
Бодолд дундаа умбаад удаа ч үгүй байтал хаалганы хонх дуугарав.
Би тайван очоод хаалгаа тайлав.
Өнгөцхөн бодоход, өөрөөсөө хэд дахин асуусан ч хэн нэгнийг хүсээгүй мөртлөө яг л энэ хүнийг өөрөө ч мэдэлгүй хамгийн ихээр хүлээж байсан бололтой.
Би маш их баярлаж байсан ч ил гаргаж чадсангүй.
"Орж болно биз дээ?"
Ахиад л би бодолд автчихлаа.
Би зөөлөн толгой дохиод түүнийг гэр лүү оруулав.
Энэ үед миний гэдэс энэ дэлхийг нураах нь уу гэлтэй чангаар дуугарах нь тэр!
"Хэн нэгэн нь үнэхээр өлсөж дээ?"
Жонгүг багахан инээмсгэлсээр гал тогоог зүглэв.
Түүнийг ирэх үед яг л биднийг хамт бай гэж байгаа юм шиг хэн ч байхгүй байх юм.
Би зүгээр л буйдан дээр суугаад түүнийг ажиглана.
Тэр намайг гээд хүрээд иржээ.
Энэ царайлаг залуу надад санаа зовоод хүрээд ирж.
Би одоо яах ёстой юм бол?
Жон Жонгүг гэх энэ хүнийг би хайрлая гээд амлалт өгчихсөн шүү дээ.
Бас яг ийм үед тэр байхгүй болчихсон.
Шинээр эхлэх хэрэгтэй юм болов уу?
Эсвэл зүгээр л яваад өгөх үү?
Би амралтанд явбал дээрдэх болов уу?
Хоолонд хэрэг болох зүйлсийг бэлдэж буй тэр царайлаг залууг нэг л мэдэх нь ээ таг гөлрөөд сууж байсан.
Зүрх сэтгэл гэж ер нь хэдэн хүнийг хайрлах зориулалттай зүйл байдаг юм бэ?
Ким Тэхён гэдэг хүнд зүгээр л хайртай юм шиг санагдаад байгаа хэрнээ энд надад хоол хийж өгч буй хүнд ч бас хайртай юм шиг.
Хэтэрхий бүр хэтэрхий удаан юм бодоод суучихсан учир Жонгүг хоолоо хэдийн дуусгажээ.
Би ширээнд суух үед тэр надад хоол аягалаж өглөө.
Бурхан минь, энэ чинь бүр сужимтай шөл байна шдээ.
Миний хамгийн дуртай хоол. Бас би хийж чаддаггүй гэтэл тэр яаж
"Чиний дуртай хоол учир л хийж өгсөн юм."
Тэр бодол уншдаг болчихоо юу?
"Яаж мэдсэн юм?"
"Би мэддэг юм шдээ Хёнжи? Гэхдээ би зөвхөн чиний дуртай зшйлсийг л мэддэг. Бусдынх нь хэрэггүй болохоор"
Тэр тоомжиргүй хэлэх ч энэ нь намайг ичээж байна.
"Би шөлнөөс амсаж үзээд ахин нөгөө гайхалтай мэдрэмжийг аваад хормын дотор дуусгав.
Тэрэнтэй гэрлэх хүн үнэхээр жаргах бололтой.
"Маргааш хичээлдээ очих болохоор өглөө ирнэ биз дээ?"
Би шөлөө дуусгасан ч халбагаа долоосоор хэлэхэд Жонгүг нүүр дүүрэн инээмсгэлэл топруулсаар хурдан гэгч нь толгойгоо дохив.
Тийм ээ, одоо бүгдийг шинээр эхлье Хёнжи.
Өнгөрсөн бүгдийг мартаад шинээр эхлье.
Жон Жонгүг, одоо л би чамайг санаа зоволтгүй хайрлаж болох байх.
YOU ARE READING
●•●CHANGE●•● (Complated)
Fanfic"Хамт хоолловол яаж байна?" "Юу? Чи сургуулийн алдартай хөвгүүн байж над шиг бүдүүн царай муутай гадуурхагддаг охиноор яах гээв?" "Хөөе, тэгж ярих хэрэггүй шүү чи үзэсгэлэнтэй." Би сургуулийн бохирдол. Гэхдээ яагаад намайг гээд байгаа юм?