Өнөөдөр бол амралтын өдөр. Өөрөөр хэлбэл Тэхёнтой хамт өнгөрүүлэх өдөр.
Авьяастнуудын их наадмын үеэр ээж Тэхён хоёр хэдийн дотносчихсонд нэлээд гайхсан шүү. Бас би өөрөө ч мэдээгүй байж байгаад "Шилдэг эмэгтэй дуучин" гэх шагналын авчихсан. Анхны минь шагнал учираас маш их баярласан шүү.
Яг одоо доод давхарт Тэхён ээжтэй хамт ярилцаж суугаа. Харин аав амралтын өдрөөр ч ажилладаг. Захирал болохоор л тэр байх. Ээж аав хоёр аль эрт эвлэрсэн. Тэд үнэндээ надаас болж хэрэлдсэн учираас л ээж над руу бага зэрэг уурлачихсан гэж байна лээ.
Тэхён намайг нэвсгэр зүйл биш даашинз эсвэл богино юбка өмсөхийг сэтгэлээсээ гуйсан. Би татгалзахыг хүссэн ч ахиад л чадаагүй. Надад нэвсгэр биш зүйл байхгүй учираас баярлах гэж байтал ээжид байж таарсан. Тэгээд л би яг одоо ягаан бариу топ, богино шоотой юбка ягаан шилбэ хүрсн оймс цагаан кэттэй өмсчихөөд тольны өмнө 30 минут зогслоо. Буух эсэхдээ эргэлзээд л тэр.
Тэхёны талаас
Би Хёнжитой үерхэж байгаа учираас тэрнийг бага багаар өөрчилөх болно. Тэр ахиж бусдад дээрэлхүүлж доромжлуулах ёсгүй.
Хёнжитой цуг болзохоор тохироод гэрт нь ирэн ээжтэй нь хамт зочны өрөөнд нь сууж байна. Жижи өрөөнөөсөө гарч ирэлгүй бараг 1 цаг болж байгаа ч зүгээрээ. Тэр одоо ичээд эсвэл эргэлзээд байгаа байх.
"Тэхён хүү минь, би одоо Хёнжиг аваад ирэхүү? Уйдаж байгаа биз дээ?."
Хёнжигийн ээж үнэхээр бүр үнэхээр зөөлөн сэтгэлтэй эелдэг яг л энхийн цагаан тагтаа шиг л хүн байсан. Бас яг л Хёнжи шиг үзэсгэлэнтэй.
"Зүгээр дээ Жи эгчээ. Тантай ярилцах хөгжилтэй байна. Бас би хэчнээн ч удсан болно оо."
"Айягүү, хөөрхөн хүүхэд шүү."
Жи эгч хэлсээр хацрыг минь зөөлөн чимхлээ. Инээхдээ хүртэл яг Хёнжи шиг юм аа.
Төд удалгүй Жижигийн өрөөний хаалга онгойх дуу гарч бид 2 тэр зүг рүү харлаа.
Гэтэл тэнд..... сахиусан тэнгэр, биш ээ, сахиусан тэнгэрээс ч үзэсгэлэнтэй зүйл зогсож байсан. Би түүнийг хүн эсвэл сахиусан тэнгэр.... Юу гэж нэрлэхээ ч мэдээгүй. Тэр өөрийгөө миний нүдээр хардаг ч болоосой. Би тэрэнд ахиад л дуралчихлаа. Бүр маш ихээр. Гүн гүнзгий ёроолгүй нүх рүү дурлал нэртэй зүрхээ шидчихлээ. Хэзээ ч эргэж гарч ирэхгүй. Би зөвхөн тэрэнд л дуралсан чигтэй байх юм шиг байна.Хёнжигийн талаас
Би зориглон өрөөнөөсөө гартал ээж Тэхён хоёр над руу хараад гөлөрчихөв. Яаанааа?! Үнэхээр ичгэвтэр юм аа. Би тийм муухай харагдаад байгаа юм байх даа. Тийм ээ тийм л байх.
YOU ARE READING
●•●CHANGE●•● (Complated)
Fanfic"Хамт хоолловол яаж байна?" "Юу? Чи сургуулийн алдартай хөвгүүн байж над шиг бүдүүн царай муутай гадуурхагддаг охиноор яах гээв?" "Хөөе, тэгж ярих хэрэггүй шүү чи үзэсгэлэнтэй." Би сургуулийн бохирдол. Гэхдээ яагаад намайг гээд байгаа юм?