(13) Жонгүг

185 13 1
                                    

Жонгүг л намайг аварсан. Тэхён биш Жонгүг намайг гэсэн. Өмнө нь Үжонд дээрэлхүүлж байхад ч Тэхён явж харин Жонгүг надад санаа зовоод ирсэн. Тэр л намайг хамгаалж байсан.

Өмнө нь би яагаад зөвхөн Тэхён намайг хамгаалж байсан гэж бодсон юм бол?

Тэр хэзээ намайг хамгаалчихаа вэ?

Сая хэцүү, аймшигтай үед миний дэргэд байсан юм уу?

Тэрэнд гомдож байна. Үнэхээр аймшигтай гомдож байна. Үнэхээр энэ гомдол ахиж тайлагдахгүй байх.

Надад итгээгүй. Хайр итгэл дээр тогтдог биш гэж үү? Тэр намайг өөрийг нь ашигласан гэж бодсон. Надад итгээгүй нь л хамгийн гомдолтой нь.

Адгийн амьтан.

Бид манай гэрт орж ирлээ. Аав ажил дээрээ хононо гэсэн учир ээж хоол аваачиж өгнө гээд гэрт хүн байхгүй байгаа билээ.

Би Жонгүгийг зочны өрөөний буйдан дээр суулгаад өөрөө гал тогоо оров.

"Жонгүг?"

"За"

"Жүүс уух уу? Ус уух уу?"

"Шар айраг ууя"

"Юу? Газуураа юу"

"Тоглосон юм аа. Ус ууя."

Би тэрэнд ус аягалж байтал тэр суусан чигтэй толгойгоо эргүүлэн манайхыг ажиглана. Би тэрэнд ус хийн өгөөд өөдөөс нь харж суулаа.

"Хёнжи, чамайг ийм сайхан амьдралтай гэж бодсонгүй. Тэхён ч бас баян. Та хоёр уг нь их зохицох юм."

"Боль доо, хайр дурлалд амьдралын байдал хамаагүй. Тэгээд ч....... бид дууссан."

Сүүлийн үгсийг хэлэх үед хоолой минь зангирч Тэхёнтой өнгөрүүлсэн дурсамжууд нүдний өмнө зурсхийн нулимс урслаа.

"Өө, нүдэнд юм орчихлоо. Тэнэг юм аа"

Би худлаа инээгээд сандран нулимсаа арчив.

"Хёнжи? Надад итгэж болно. Би чамайг ойлгож байна. Зүгээр л уйл мм?"

Тэр ингэж хэлчихээд хажууд минь ирэн намайг чанга гэгч нь тэврэв.

Энэ нь намайг уйлуулах ховс мэт л үйлчилж, өөрийн эрхгүй цурхиран уйллаа. Сүүлд Жонгүгд сэтгэлээ илчлэхдээ л ингэж их уйлсан юм байна.

Тэрний тэврэлтэнд уйлах үнэхээр сайхан байна. Яг л Тэхёны тэврэлт шиг.

Гэхдээ тэр Тэхён биш Жонгүг.

Ядаж Тэхён биш Жонгүг дэргэд минь байна.

Тэхён, яагаад хэцүү үед хажууд минь байхгүй байгаа юм бэ? Жонгүг, яагаад хэцүү үед дандаа чи хажууд минь байдаг юм бэ?

●•●CHANGE●•● (Complated)Where stories live. Discover now