(8) Хосын дуу

187 13 1
                                    

Ингээд бидний сайхан үерхэл эхэлсэн юм.

Жонгүгт сэтгэлээ илчилснээс хойш 2 хоног өнгөрчээ. Тэрнийг бүр мөсөн мартсан гэж хэлэхэд хэцүү ч Тэ мартуулж чадах байх аа.

"Жижи, 2 хоногийн дараа шоу болно. Бид хамтдаа нэг тайзан дээр гарч чадахгүй ч чамайг Жонгүгтэй хамт шилдэг үзүүлбэр үзүүлнэ гэдэгт найдъя."

Тийм ээ, уг нь Тэхёнтой хамт гаръя гэж багшаас хүссэн ч, багш зориуд намайг Жонгүгтэй нэг үзүүлбэр үзүүлэхээр болгочихсон.

Бид өнгөрсөн хоёр хоног бэлдэх үед Тэхёны соло номер маш сайн байсан ч Жонгүг надтай дуулахдаа хичээхгүй байсан.

Тэр зүгээр л дуулсан болчихоод л яваад өгнө. Багшийн хэлснийг ч сонсохгүй.

Би тэрнээс яагаад ингэж их зан гаргаад байгааг хангалттай олон удаа асуусан ч энэ бүхэн миний аниулалтаар дууссан юм.

"Уг нь би сайхан дуулахыг хичээж байгаа. Тэр хичээхгүй л бол бид хоёулаа дуусна."

Би санаа алдсаар хэлэхэд Тэ намайг мөрөөр минь тэвэрч эрүүгээ духанд минь наалаа.

"Тэрэнд ямар нэг зүйл тохиолдсон гэдэг нь илт байна. Гэхдээ тэр ухаантай залуу. Шоун дээр үзүүлээгүйгээ үзүүлэх байх."

Тэхёны хэлдэг бүгд зөв шүү.

"2 хоногийн дараа болох наадамдаа өмсөх хувцасаа сонгоогүй л биз Жи Хёнжи."

"Тэр яах вээ, чи үгээ цээжилсэн юм уу даа?"

"Ахх яриа булзайруулахаа боль. Алив явцгаая. Чамд явж юу өмсөхийг чинь сонгоё."

"Үгүй ээ, сонирхол алга."

Би хэдий эсэргүүцсэн ч манай Тэхён эгёо хийсээр байгаад зөвшөөрүүлж чадсан юм. Жонгүг бид 2 эр эм хоёрын хайрын тухай өгүүлдэг дуу дуулна. Сүүлд нь хагацаж салдаг ч гэлээ гоё үгтэй сайхан аялгуутай дуу. Гэхдээ дуулж байгаа хүмүүс нь л хичээж дуугаа амилуулах хэрэгтэй юмсан.

Тэхён Жонгүг рүү яриад юу өмсөх гэж байгааг нь эвтэйхнээр асуугаад надад тэрэнтэй нь тохируулж хувцас сонгоно гэлээ.

"Байна2, би Тэхён байна Жонгүг. Юу л даа. Удахгүй авьяастнуудын наадам болох нь. Том зүйл учираас гадаад төрхөндөө анхаарах ёстойг чи ч сайн мэдэж байгаа байх. Тэгээд Хёнжи та 2 цуг дуулах учираас хоорондоо зохицсон хувцас өмсөх хэрэгтэй биз дээ."

Тэр хэсэг Жонгүгийн яриаг сонсож байгаа бололтой зогсов.

"Аан ойлголоо. Баярлалаа Жонгүг. Жижи, тэр хөх өнгийн хослол өмсөх юм байна. Тэгэхээр чамд ч бас хөх өнгий-"

●•●CHANGE●•● (Complated)Where stories live. Discover now