Миний мэдэх зарим модэлуудаас ч гуалиг царайлаг охин намайг түлхэж би газарт уналаа. Биднийг хүрээлэх сурагчид хоорондоо шивнэлдэх нь тодоос ч тод сонсогдох аж.
"Сул дорой амьтан."
Би зүгээр л цааш нь юу болохыг л хүлээнэ. Учир нь над шиг бохирдлуудад өөр хийж чадах зүйл байхгүй гэдгийг бүгд л мэднэ.
Тиймээ, бохирдол.
"Чиний наад чих чинь хэт их өөхлөг учираас бөглөрчихсөн юм уу?" Гэсээр Эёон над руу хөөрхөн нүдээрээ тормолзох аж.
"Б..би, би албаар тэгээгүй..." гэж сонсогдох төдий л хэллээ. Харин бусад хүүхдүүд намайг буруутгасаар л.
"Хөөе Жи Хёнжи! Үхмээр байна уу?" Харин энэ удаад Эёоны дагалдагч охин дугарав.
"Жи Хёнжи, таргалалтын бурхан минь. Энэ сургуульд би, би Кан Эёон би, хамгийн нэр хүндтэй охин гэдгийн бүгд мэднэ. Тийм дээ ч намайг харахаараа надад зам тавьж намайг хүндэлдэг юм. Харин чам шиг бохирдлууд зүгээр л харж атаархчихаад хогийн сав руугаа явдаг юм. Гэхдээ хэзээ ч надад саад болдоггүй!" Эёон хэлэх бөгөөд бараг л сургууль даяар хашгичиж байлаа.
"Намайг уучлаарай Эёон" би уучлалт гуйж байгаа өөртөө гутарч байх зуур биднийг хүрээлсэн сурагчид бүгд пир хийтэл инээлдэв.
Эёон аальгүйтэн амаа дарж инээж байснаа "Хөгжилтэй байдал чинь чамайг аварчих шиг боллоо өөхлөлт минь. Дараачийн удаад би тэвчихгүй гэдгээ хэлчихье" Эёон хэлэн газар унасан миний хажууд шүлсээ хаячихаад дагалдагчидаа дагуулсаар явж одов.
Яагаад би илүүдэл жинтэйнхээ төлөө бохирдол гэсэн нэр зүүх ёстой юм?
Амьдрал хэтэрхий шударга бус юм.
Баг зүүж, өөрөөсөө дор бусдыг дээрэлхэж нэр хүнд эд хөрөнгөөрөө далгайлгаж явдаг өөдгүй амьтдад зам тавьж, тэдний далайлтанд цохигдох хөөрхийлөлтэй буруугүйчүүд нь замгүй элсэн цөл руу хөөгдөх...
Би бол Жи Хёнжи. Эншпирн гэх томоохон ахлах сургуулийн сурагч. Магадгүй "бохирдол". Энэ сургуульд над шиг бохирдлууд суралцах ёсгүй ч эмээ маань хөөцөлдөж байж оруулсан сургууль. Би Эёон шиг охидын хэлэхийг тоолгүй хичээн суралцаж байгаа.
Гэхдээ түүн шиг хүүхдүүд хэр их гэж санана! Тэр бүгдийг тэвчих гэдэг тийм ч амар биш болов уу.
Газраас өндийхтэй зэрэгцэн сургуулийн бас нэгэн алдартан явж байхдаа над руу хараад шоолох янзтай инээвхийлээд ихэмсгээр хажуугаар минь алхав.
YOU ARE READING
●•●CHANGE●•● (Complated)
Fanfic"Хамт хоолловол яаж байна?" "Юу? Чи сургуулийн алдартай хөвгүүн байж над шиг бүдүүн царай муутай гадуурхагддаг охиноор яах гээв?" "Хөөе, тэгж ярих хэрэггүй шүү чи үзэсгэлэнтэй." Би сургуулийн бохирдол. Гэхдээ яагаад намайг гээд байгаа юм?