Зохиолчийн талаас
Өглөө ч болж Хёнжи орноосоо өндийлөө.
Өглөө хийдэг зүйлсээ хийж бэлэн болчихоод өөрийгөө толинд удаан гэгч нь харж зогсов.
Түүний яг юу бодсоныг мэдэхгүй ч тэр гадаа зогсож буй Жонгүг дээр инээмсгэлэн очив .
Жонгүг түүнийг хараад галзууртлаа дурлах шахжээ.
Тэд инээлдсээр юм ярин сургууль дээрээ ирцгээх ба сурагчид түүн лүү тэр тусмаа Хёнжи руу харж хоорондоо ямар нэг зүйл шивнэлдэцгээнэ.
Энэ нь Хёнжид ямар ч хамаагүй байсан тул тэр урьдынх шигээ инээмсгэлсээр байх аж.
Тэд хамтдаа ангид орж ирэн хамтдаа сууцгаан мөн л юм ярина.
Жонгүг түүнийг харах бүртээ улам гүнзгий дурласаар байлаа.
Хёнжигийн талаас
Өнөөдөр би ямар ч санаа ковоох зүйлс бодолгүй өглөөг жаргалтай эхлүүллээ.
Бас би Жонгүгд аль хэдийн дурлаад эхэлчихсэн.
Завсарлагааны цаг болж Жонгүг бид хоёр бараг л тэврэлдэх шахам явсаар хоолны зааланд орж ирлээ.
Хүүхдүүд бидэн лүү өнөөх харцаараа харах ч би тоосонгүй.
Бид хамт хоолоо авчихаад ширээнд суулаа.
Тэхён санаад орчихлоо байна.
"Ахх хадагтай Хёнжи. Та жаахан үсээ янзалчихвал яаж байна? Таниас болж сурагчид намайг буруугаар ойлгох нь байна."
Жонгүг тоглоомоор царайгаа үрчийлгэн хэлэв.
"MR Күүк. Зүгээр л яваад амны цаас аваад ир."
Тийм ээ, өмнөх би эргээд ирсэн. Арзайсан үстэй том шилтэй Хёнжи эргээд ирсэн.
Гэнэтхэн л сургуулийн хамгийн хөөрхөн охидын жагсаалтыг тэргүүлээд эхэлсэн охин гажиг төрхтэй болчихвол та нар гайхах уу?
Надад гайхах үгүй нь хамаагүй, би түүний төлөө бас өөрийнхөө төлөө, бусдын төлөө үүнийг хийж байна.
Тийм болохоор энэ нь буруу зүйл биш.
Би одоо түүний төлөө хийж чадах сүүлчийн зүйлээ хийсэн.
Харин одоо тэрнийг бүр мөсөн мартаад өөдөөс минь харж суугаа энэ залууг л хайрлах болно.
(*Time skip*)
Аххх тэр хайччихав аа. Үнэхээр шоконд ороод яваад өгчихөв үү? Эсвэл тэр зугтчихсан юм болов уу? Үгүй ээ, ямар нэг муу юм болсон биш байгаа? Санаа зовоод үхэх нь!?
![](https://img.wattpad.com/cover/216942849-288-k334533.jpg)
YOU ARE READING
●•●CHANGE●•● (Complated)
Fanfiction"Хамт хоолловол яаж байна?" "Юу? Чи сургуулийн алдартай хөвгүүн байж над шиг бүдүүн царай муутай гадуурхагддаг охиноор яах гээв?" "Хөөе, тэгж ярих хэрэггүй шүү чи үзэсгэлэнтэй." Би сургуулийн бохирдол. Гэхдээ яагаад намайг гээд байгаа юм?