˙° 1

2.7K 222 29
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чимээ аниргүй байсан ангид Хэчан орж ирмэгц л чих өвдөж эхлэх аж. Тэр ангийн хаалгаар орж ирэхдээ л хажуугаар нь зөрөх хүүхэд болгонтой гар цохилцох ба зүгээр ч цохичихгүй хажуугаар нь инээж, орилох нь бүр толгой өвтгөм. Тэр тусмаа над шиг хичээлээ уншаад сууж байгаа хүмүүст.

Хэчан анги тойрон хүүхэд болгонтой юм ярьж явсаар эцэст нь миний хажууд ирээд суучхав.

"Инэ, юу хийж байгаа юм?"

"юу хийж байгаа юм шиг байна?"

Хэчан инээснээ "мэдэхгүй ээ, миний дургүй юмыг л хийгээд байх шиг байна" гэхэд нь би нүдээ эргэлдүүлсээр, үргэлжлүүлэн номоо эргүүлж эхэллээ. Тэгтэл Хэчан гэнэт "өө нээрээ би чамд нэг юм өгөх гэж байсан юм" гэснээ нэг савтай сүү гаргаж ирээд миний өмнө тавьчхав. Би "гүзээлзгэнэтэй сүү?" гэчхээд Хэчан руу нэг харлаа. Тэр... яагаад гэнэт надад сүү өгөөд байгаа юм бол? Тэр ингэх хүн биш дээ.

Намайг өөр лүү нь хачин харахыг анзаарсан Хэчан над руу том нүдлэн хараад "яасан бэ? Ямар аймар хардаг юм? Хүн чамтай муудалцахгүй байчих гээд л сайхан зан гаргаад, сүү энэ тэр өгөөд байхад өөдөөс янз бүр, муухай хараад байх юмаа. Би хор өгвөл л гэж дээ" гэснээ сүүг задалж өгөн, урд минь тавиад "амтархан уугаарай за юу?" гэж хэлээд босоод явчхав. Энэ одоо надаас юм гуйх гээд байгаа юм байх даа? Үүнийг уучихвал, хүний өгсөн сүүг уучихсан юм чинь одоо надад тусал энэ тэр гэх вий дээ.

Элдэв юм бодсонгүй, шууд л сүүг аван хэд балгатал нэг л хачин, балиар амт амтагдаад явчих нь тэр. Цааш залгиж чадсангүй өөрийн эрхгүй амнаасаа цацчихав. Тэгээд сүүний шошгыг харвал, хугацаа нь дуусаад ХОЁР САР ӨНГӨРЧИХСӨН???

Гэнэт хаа нэгтээгээс Хэчаны инээх дуу сонсогдох ба харвал тэрээр ангийн үүдэнд гараа элгэндээ тэвэрчихсэн, бахархалтай нь аргагүй чанга дуугаар инээн зогсож байх аж. И ДУНХЁГ!!!










Crush series II:
Be Mine

──────────

a/n: ингээд 2-р бүлэг эхэлж байна аа xD нэг мөсөн бичиж дуусчхаад хурдан оруулаад явсан нь дээр гэж бодоод их удлаа :>

Бас өмнөх бүлэгтэй ямар ч холбоогүй гэдгийг мэдэж байгаа биз дээ? :>

За тэгээд ямартай ч 2-р бүлгээ хүлээн авна уу:

"Залхмаар Хэчан"

© camillesne, 2020

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



© camillesne, 2020

be mine | donghyuck ✓Where stories live. Discover now