˙° 12

1.1K 203 23
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ангид орж ирээд суудалдаа суухад Хэчан миний хажууд биш ангийн хойно хөвгүүдтэй юм ярин сууж байлаа. Миний хажуугийн ширээнд бол огт хүн байхгүй юм шиг санагдаж байна.

Тэр одоо миний хажууд суухгүй гэж эсэргүүцэл үзүүлж байгаа юм байх даа?

Түүн рүү муухай харчхаад урагшаа харан хичээлээ гаргаж ирлээ. Угаасаа түүнтэй сууснаас ганцаараа суусан нь дээр. Шинэ долоо хоног эхэлчихсэн, маргаашнаас шалгалт аваад эхэлчихнэ. Хажууд Хэчан байвал түүний ч бас шалгалтыг хийж өгөх юм болно гэж айж байсан юм. Энэ нь надад дээр ч Хэчан нэг л..

Бүтэн өдөр Хэчан огтхон ч миний ойр хавьд эргэлдээгүй бөгөөд түүнтэй яриа өрнүүлээгүй анхны өдөр болж байх шиг байна. Үгүй ээ, бараг харц ч тулгараагүй. Түүн рүү харах бүрт тэр аль болох надаас зугтаад байх шиг санагдсан. Гэхдээ яагаад юм бол? Үргэлж л хажууд ирж суучхаад хэрэгтэй хэрэггүй юм ярьж, хүн зүгээр байлгадаггүй байсан хүн гэнэт ингэхээр сонин л байдаг юм байна. Дээрээс нь ангидаа яг тийм дотно, харьцдаг хүүхэд байхгүй болохоор Хэчан ч алга болчихсон чинь бүр хоосон санагдчихлаа. Гэхдээ түүнд ямар нэг юм болсон ч юм билүү, эсвэл надад төвөг удахгүй байж байгаад шалгалт дээр туслуулах гээд байж ч магадгүй. Түүний муу санаатайг ямар мэдэхгүй биш.

Хичээл тарах үед Хэчан шууд л цүнхээ шүүрсээр, ангиас гүйх шахам гараад явсан юм. Би ч цүнхээ үүрчхээд ангиас гаран алхаж байтал Сура хажууд ирснээ "Дунхёг өнөөдөр нэг л хачин байгаа юм шиг санагдахгүй байна уу?" гэх нь тэр. Хачин? Бусад нь ч бас анзаарсан хэрэг үү?

"яасан юм?"

"чи мэднэ дээ, түүнийг хичээл дээр ихэвчлэн унтаж байдаг, хичээл ойлгох байтугай, тэмдэглэл хийнэ гэдэг ч түүний хувьд төсөөлөгдөхөөргүй. Тэгтэл тэр түрүүн яасан гэж бодно?"

Сура их хачин царай гаргаснаа "надаас математикийн бодлого асуусан" гэлээ.

Юу?? Хэчан хичээл асуусан гэж үү?

"чи үнэхээр яриад байгаа юм уу? Хэчан уу даа?"

"тиймээ. Миний ойр хавьд сууж байсан хүүхдүүд ч гайхсан. Гэхдээ тэр чамд янз бүрийн юм хэлээгүй юм уу?"

"айн? Надад юу хэлдэг юм?"

"чи түүнтэй дотно биз дээ?"

Сураг хэлэхэд би гайхлаа. Хүүхдүүд биднийг дотно гэж боддог хэрэг үү?

Сура "ангийн хичээл хийдэггүй хүүхэд надаас юм асуухаар их гайхдаг ч нөгөө талаараа хичээж байгааг нь харахаар хөөрхөн санагдах юм. Дунхёг яагаад гэнэт хичээл хийх болсон юм бол оо?" гэхэд нь би мөрөө хавчлаа.

Тэр арай хичээл хийж байгаагаа надад харуулахгүй гэж хойно суусан юм биш биз дээ? Гэхдээ яагаад?

be mine | donghyuck ✓Where stories live. Discover now