˙° 19

1K 189 15
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өчигдөр Хэчанаас болоод олигтой ч унтаж чадаагүй ба толгойд маш олон зүйл бодогдож байснаас болж нэлээн орой унтсан. Унтаж чадалгүй олон зүйл бодсон ч эцэст нь ямар нэг дүгнэлтэд хүрээгүй. Өөрөөр хэлбэл одооноос яг яах ёстой гэдгээ мэдэхгүй байна. Үнэхээр мэдэхгүй байна! Гэхдээ.. одоо хамгийн гол нь яаж анги руугаа яаж орох вэ?

Би ангийн үүдэнд хаалганы бариулаас барин зогсох ба яг тэр байрандаа нэлээн удаан зогсов.

Хэчан ирчихсэн болов уу? Хэрвээ ирчихсэн бол суудалдаа сууж байгаа болов уу? Тийм бол би яаж хажууд нь суух вэ?

Өчигдөр орой унтахаасаа өмнө энэ талаар нэлээн бодож, өглөө ч бас сандрахгүй байсан хэрнээ яг одоо гарын үзүүрээс авахуулаад бие минь тэр чигтээ чичирч байна. Яачхаад байгаа юм бэ?

Гэнэт хажуунаас манай ангийн охин "орохгүй юм уу?" гэхэд нь би хаалганаас холдоод "ор ор" гэхэд тэр над руу гайхан харж байснаа түрүүлээд ороод явчхав. Харин би анги руу удаанаар шагайн харахад Хэчан суудалдаа алга байлаа. Ашгүй дээ.

Нэг урт амьсгаа авчхаад анги руу оров. Тэгээд суудалдаа ирэн суухад хажууд Хэчаны цүнх байж харагдсан юм.

Ирчихсэн байх нь ээ? Хаачсан юм бол?

Ангийн тойруулан харахад Хэчан харагдахгүй байх ба хаачсаныг нь гайхаж байтал гэнэт хажуунаас "намайг хайгаад байгаа юм уу?" гэх нь тэр. Гэнэт хэлсэнд нь цочин түүн рүү харахад Хэчан миний хариу үйлдлийг харан инээсээр хажууд суулаа.

"цочиж байгаа чинь хөөрхөн юм"

Ю-Ю-ЮУ ВЭ? Тэр юугаа яриад байна аа?

Түүнийг хэлдэггүй зүйлээ хэлэхэд нь гайхсанаас болоод хэлэх үггүй болтлоо гацчихсан сууж байхдаа нүүр минь улайчихсан байсныг ч анзаарсангүй.

"нүүр чинь улайчхаж"

Хэчаныг хэлэхэд би шууд л нүүрээ дарсаар нөгөө тийшээ харлаа.

Бурхан минь гэж. Би яагаад ингэж амархан улайгаад байна аа? Гэхдээ сайн гэж хэлсэн нь Хэчан байтал би яагаад илүү сандраад байгаа юм?

"н-нөгөө.. надад ямар нэг юм хэлэхгүй юм уу?"

Хэчаныг гэнэт асуухад нь түүн рүү том нүдлэн хартал тэр "бодож үзээгүй л гэж битгий хэлээрэй" гэлээ. Би хэсэг чимээгүй байж байгаад доош харан,

"м-мэдээж би бодож үзсэн. Гэхдээ.. нөгөө.. чи мэднэ дээ. Чамайг гэнэт хэлэхэд чинь их гайхсан. Яагаад надад сайн гэж? гэх мэт зүйлсийг ч их бодсон. Надад сайн гэдэг чинь нэг л итгэмээргүй. Тэгээд.. надад сайн гэдгээ батлахгүй бол би.."

Намайг хэлж дуусаагүй байтал Хэчан гэнэт боссоноо "ойлголоо. Миний буруу байсан байна" гэж хэлээд шууд ангиас гараад явчих нь тэр. Харин би гайхсан хэвээр, том нүдлэн түүний араас харсаар үлдлээ.

be mine | donghyuck ✓Where stories live. Discover now