˙° 6

1.1K 207 11
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дэлгүүрээс амттан авахаар байрны ойролцоо байдаг дэлгүүр орон, юмаа авчхаад кассан дээр очтол урд минь нэг залуу зогсох бөгөөд нэлээн өндөр нэгэн байлаа. Би ч түүнийг юмаа хурдан бичүүлж дуусахыг нь хүлээгээд зогсож байтал тэр над руу харснаа "өө?" гэх шиг болов. Би гайхан түүний зүг дээш хартал нэлээн танил царай байлаа.

"би чамайг мэдэх юм байна. Хоёулаа нэг сургууль биз дээ?"

Тэр шүдээ гарган инээсээр, над руу заан хэллээ. Түүнийг хэлэхэд нь л санах шиг болов. Манай дээд ангийн алдартай ах байна. Өмнө жил ахлах сургуульд ороод удаагүй байхад хичээлийн дундуур шилжиж ирээд сургуулийн охидын дунд шуугиан тарьсан нэгэн. Нэр нь..

"намайг мэддэггүй юм уу? Лукас!"

Аан тийм. Лукас гэж сонсож байсан юм байна.

"аан.."

Намайг дуугарахад тэр "чи? Чиний нэр хэн бэ?" гэлээ. Миний нэр түүнд ямар хамаа байна аа..

"Чуи Инэ"

Намайг юмаа бичүүлж эхлэхэд тэр тортой юмаа барьсаар хажууд зогсоод "чи энд амьдардаг юм уу?" гэхэд нь би юм дуугаралгүй толгойгоо дохив.

"чамаас өөр энд амьдардаг манай сургуулийн хүүхэд байдаг уу? Би уг нь энд амьдардаггүй л дээ. Манайх гэртээ засвар хийх болоод аав ээж хоёр хотын захад байдаг байшин руугаа явчихсан. Тэгээд би энд хамаатны ахынхаа гэрт байгаа юм. Азаар сургуулиас тийм ч хол биш"

Лукас хажууд ганцаараа баахан юм ярин зогсох бөгөөд би мөнгөө төлчхөөд хажуугаар нь гартал тэр гайхсаар араас гарч ирлээ.

"хөөх, гэхдээ би энд сургуулийнхаа хүүхэдтэй таарна гэж бодоогүй шүү"

Би толгойгоо хальт бөхийлгөсөн болоод "тэгвэл би ингээд явлаа, баяртай" гэчхээд эргэж хараад явж эхлэхэд түүний араас "баяртай, маргааш уулзъя Чуи Инэ" гэж орилох нь сонсогдов.

Түүнийг иймэрхүү хүн гэж бодсонгүй. Нэлээн яриа сонбэ байх чинь вэ. Нэг л Хэчан шиг санагдаад явчихлаа..

be mine | donghyuck ✓Where stories live. Discover now