˙° 22 last chapter

1.7K 224 80
                                    

͙✩ 𝗧𝗵𝗲 𝗘𝗻𝗱: 𝗕𝗲 𝗠𝗶𝗻𝗲 ˎˊ˗

┊͙✩ 𝗧𝗵𝗲 𝗘𝗻𝗱: 𝗕𝗲 𝗠𝗶𝗻𝗲 ˎˊ˗

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ангид орж ирээд удаагүй байхад Хэчан ангиар орж ирснээ намайг харчхаад сандарч тэвдээд л, тэндээ хэсэг эргэлдэж байгаад буцаад гараад явчхав.

Бурхан минь, хөөрхөн юм!

Хонх дуугарах үед аргагүй эрхэнд Хэчан орж ирээд хажууд суулаа. Тэр над руу харж чадахгүй байгаа бололтой хааяа хальт харчхаад л буцаад доош хараад байв. Өчигдрийн явдлаасаа болоод л ингээд байгаа байх. Уг нь би өчигдөр орой унтах хүртлээ, тэгээд өглөө ангид орж ирэх хүртлээ тайвширч чадахгүй, сандраад байсан ч надаас илүү сандрах Хэчаныг хараад яагаад ч юм тайван болчихлоо. Хэчаны ийм байгааг харах их сонин юм..

Завсарлагаанаар хонх дуугарав уу, үгүй юу Хэчан гараад явчхав. Тэгээд хонх дуугарах хүртэл байхгүй байж байгаад хонх дуугарах үед буцаад орж ирлээ.

Бүтэн өдөр тэр нэг иймэрхүү байсан ба хичээл дээр миний хажууд нэг л тухгүй байгаа нь мэдрэгдэж, завсарлагаа болохоор л гараад гүйчихнэ. Яагаад ингээд зугтаад байгааг нь мэдэхгүй ч, магадгүй ичсэнээсээ болоол л ингээд байгаа байх. Гэхдээ надаас хариулт авмааргүй байгаа юм байх даа?

Хичээл тарж намайг сургуулиас гарч ирэхэд гадаа Хэчан нөгөө ангийн өнөөх хоёртойгоо хамт зогсож байлаа. Би түүн рүү харсаар өөдөөс нь алхаж байтал Хэчан намайг олж харснаа нүд нь томорсоор шууд л эргэж хараад цааш хурдтай явж эхлэх нь тэр. Нөгөө хоёр нь ч гайхсаар араас нь явах ажээ.

"хөөе И Дунхёг!"

Намайг дуудахад өнөөх хоёр нь над руу эргэж харсан ба, харин Хэчан сүүлд нь над руу удаанаар эргэж харлаа. Би хурдтай алхсаар өмнө нь очин зогстол нөгөө хоёр нь Хэчанд хандан "бид хоёр явж байя" гэчхээд хоорондоо инээлдсээр түрүүлээд явцгаачхав. Харин Хэчан юу ч дуугаралгүй доош харан зогсох ба, би түүн рүү хөмсөг зангидан хараад "надаас зугтаад байгаа юм уу?" гэвэл Хэчан сандарсаар, урдуураа гараа савчуулан "ю-юу гэж дээ" гэлээ.

be mine | donghyuck ✓Where stories live. Discover now