˙° 17

1.1K 192 43
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

HAECHAN's
POINT OF VIEW

"Дунхёг чи Инэд сайн юм уу?"

Хэсүгийн асуусан тэр асуулт толгойноос огтхон ч гарч өгсөнгүй. Тэр яагаад ингэж асуусан юм бол? Би Инэд сайн юм шиг харагддаг юм байх даа?

Яагаад ч юм түүнээс хойш сургууль руу буцаад орж чадаагүй. Нэлээн орой болсон хойно сургууль руу очиж цүнхээ авчхаад гэр лүүгээ харьсан юм.

Орой нь бас л тэр асуулт толгойноос гарч өгөөгүй.

"би Инэд сайн байна гэдэг байж болно гэж үү?"

Мэдээж байж болохгүй.

Оройн хоолны дараа би Жэминийх рүү оров. Жэмин надтай чацуу хүү бөгөөд бид багаасаа л хөршүүд байсан учраас их дотно байдаг билээ.

Түүний өрөөнд орсны дараа, би орон дээр суугаад шууд л түүнээс асуусан юм.

"хүнд сайн гэдгээ яаж мэдэх вэ?"

Жэмин эхлээд над руу гайхан харж байснаа дараа нь инээгээд "манай Хэчан эцэст нь хүнд сайн болоо юу даа?" гэж ирээд хүнд наалдаад эхлэх нь тэр. Энэ ингэнэ л дээ.

Би түүнийг өөрөөсөө түлхээд "тоглоом болгохгүй байж болох уу? Их чухал л даа" гэхэд Жэмин инээсэн хэвээр надаас холдон, орон дээр өөдөөс минь харан суулаа. Тэгээд гэнэт юм бодож байгаа царай гарган хэсэг суув.

"эхлээд тэр хүнийхээ тухай надад хэл дээ. Та хоёр яг ямархуу харилцаатай гэдгээ"

Жэминийг хэлэхэд би хэсэг бодлоо. Бид яг ямар харилцаатай билээ?

Би түүнд Инэгийн тухай хэлэв. Тэгээд зүгээр л нэг анги, дотно шахуу гэдгээ хэллээ.

"тэгвэл одоо, түүний юу нь чамд таалагддаг вэ?"

Түүний юу надад таалагддаг юм бол?

"тэр бага зэрэг.. хөөрхөн. Бас хичээлдээ сайн. Их ухаалаг. Хамгийн гол нь Инэгээр тоглох гоё байдаг. Түүний уурласан царай надад таалагддаг"

be mine | donghyuck ✓Where stories live. Discover now