˙° 5

1.1K 202 16
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ангид орж ирэн суугаад удаагүй байтал хажууд Хэчан ирээд суучхав. Надтай хамт суудаг байсан хүүхэд шилжчихсэн болохоор энэ Хэчан юм л болвол хажууд ирээд суучихдаг болж.

Би түүн рүү харалгүйгээр хичээлээ гаргаж ирэн ширээн дээр тавьж байтал Хэчан "удахгүй шалгалтууд авч эхэлнэ. Инэ, хичээлээ сайн хийгээрэй за юу?" гэхэд нь би түүн рүү гайхан харлаа.

"юу гэсэн үг юм?"

"чи хичээлээ сайн хийгээд надад туслах ёстой шүү дээ. Чамаас өөр найдах хүн байхгүй. Чи л миний амийг аварна даа"

Тэр урд минь нэг иштэй чихэр тавьснаа босоод мөрөн дээр минь хэд хэд цохичхоод яваад өгөх нь тэр.

Даварч байх шив дээ, ёстой нэг..

Сүүлийн цаг ороод дууссаны дараа хичээлүүдээ цүнхэлж байтал ангийн дарга Сура "Чуи Инэ, И Дунхёг хоёр өнөөдөр анги цэвэрлэнэ шүү. Мартчихаагүй биз дээ? Дунхёг хаана байна?" гэлээ.

Өө.. мартчихсан яг явах гэж байлаа.

Сура хичээлээ цэгцэлж буй Хэчан руу заагаад "хөөе, ангиа цэвэрлэчхээд яваарай. Чи дандаа анги цэвэрлэгээнээс бултдаг шүү. Инэд бүгдийг нь орхиод зугтах юм бол ёстой хохино гэж мэдээрэй" гэхэд Хэчан түүний өөдөөс зүгээр л тэнэг юм шиг инээх аж.

Эцэст нь ангийнхан нэг нэгээрээ явсаар ангид Хэчан бид хоёр үлдэхэд, Хэчан цүнхээ авчхаад үүд рүү явж эхлэв.

"хөөе!"

Намайг дуудахад тэр яг тэр байрандаа зогссоноо удаанаар эргэж хараад "яасан?" гэлээ. Энэ одоо..

"чи хаачих гээд байгаа юм?"

"харья"

"тоглоод байгаа юм уу? Ангиа цэвэрлэчхээд яваач"

"гадаа Жэну, Рэнжүн хоёр хүлээж байгаа. Би явахгүй бол үнэхээр болохгүй ээ. Би чамд маргааш гоё юм авч өгнө өө. Инэ найдлаа шүү"

Тэр баахан юм дуржигнуулан хэлчхээд шууд л гүйгээд явчих нь тэр. Харин би уурандаа дэлбэрчихгүйг хичээн, шүүрээ чанга атгасаар зогсох аж.

Хэчан... Энэ муу үнэхээр уур хүргэж байх шив..

be mine | donghyuck ✓Where stories live. Discover now