˙° 9

1.1K 202 24
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сүүлийн хоёр өдөр үнэхээр аймшигтай болж өнгөрлөө. Өчигдөр ангид орж ирээд суудалдаа суух үед сандал дээр ус асгачихсан байсан. Дараа нь хичээл тарах үед ангиас гарчхаад орж ирэхэд цүнх алга байсан. Тэгээд тэрийгээ хаанаас олсон гээч? Охидын угаалгын өрөөнөөс. Миний цүнхийг цонхны тавцан дээр тавьчихсан, хичээлүүд газраар нэг, зарим номнууд норчихсон байсан юм. Тэгээд өнөөдөр. Завсарлагаанаар хог асгах гэж гараад нэвт норж, дээрээсээ гурил асгуулсан. Ингээд байгаа шалтгаан нь мэдээж Лукас гэж нойтон хамуу надаас салахгүй байснаас болсон байх. Би хэн ийм юм хийгээд байгааг нь мэдэж байгаа ч түүнийг хийсэн гэдгийг нотолж чадахгүй болохоор очиж хэрүүл хийсэн ч тэр өөрийгөө өмөөрөх болно. Новш гэж. Би түүн шиг охидыг үнэхээр их үзэн яддаг.

Намайг аймшгийн царайтай ангид орж ирэх үед ангийнхан тэр чигээрээ уулга алдсан юм. Ангийн дарга Сура шууд л над дээр хүрч ирээд зүгээр эсэхийг минь болон юу болсныг асуулаа.

"хэн ийм юм хийсэн? Иймэрхүү балай юм хийж, хүүхэд шиг зан гаргахаасаа ичихгүй байна уу?"

Сураг хэлэхэд ангийнхан бүгд л ам амандаа шивнэлдэх аж.

"Хэсү л биз"

"хэд хоногийн өмнө Инэтэй муудалцаад байсан биз дээ?"

"яаж ингэж чаддаг байна аа?"

Гэнэт хамгийн хойно сууж байсан Хэчан боссоноо шууд л ангиас гараад явчих нь тэр.

Сура над руу харан "одоо дахиад хэдэн цагийн хичээл байгаа. Чи ийм байдалтай хичээлд сууж чадахгүй биз дээ? Ямартай ч эхлээд өөрийгөө цэвэрлэчих. Дараагийн цаг дээр чамайг аргалчихъя" гэхэд нь би түүнд "баярлалаа" гэж хэлээд шүүгээнээс алчуур болон тамирын хувцсаа авчхаад ангиас гарлаа.

Би үнэхээр яачихсан хүн болоод надад ийм зүйлүүд тохиолдоод байдаг байна аа?

Нэг цагийн хичээл тасалчхаад, дараагийн цаг дээр нь ангид орж ирээд суухад Хэчан харагдахгүй байх аж.

Түрүүн гараад явсан, орж ирээгүй юм байх даа? Гэхдээ хараад байсан чинь.. Хэсү ч бас алга. Бэкхи ч харагдахгүй байна.

Эцэст нь хэдэн цаг өнгөрч, хичээл тарсан ч Хэчан орж ирсэнгүй. Уг нь цүнх нь байгаад л байх юм.

Хичээлээ цүнхэлж байтал урд минь хэн нэгэн ирж зогсох шиг болоход нь харвал Хэсү байх нь тэр. Тэр хэсэг чимээгүй зогсож байснаа,

"намайг уучлаарай. Чамтай муухай харьцсанд, бас муухай зүйл хийсэнд. Үнэхээр.. уучлаарай"

Түүний хоолой их сонин сонсогдох бөгөөд уйлсан бололтой нүд нь тэр чигтээ улайчихсан байх аж. Түүнд юу тохиолдоо вэ?

"би зүгээр л уурласандаа чамд муухай хандчихлаа. Гэхдээ чи өөдөөс минь огт уурлахгүй юм. Лукас яагаад чамд тийм сайн байгааг нь ойлгох шиг болсон. Намайг үнэхээр уучлаарай"

Тэр ингэж хэлээд гэнэт л уйлаад эхлэх нь тэр. Харин би яах эсэхээ мэдэхгүй тэнэг хүн шиг зогсож байлаа.

Тэр яагаад уйлаад байна аа?

Уг нь Хэсү их хөөрхөн охин. Тэр бусад ангийн хөвгүүд дунд ч алдартай. Би түүнтэй харьцаж үзээгүй ч дажгүй охин шиг санагддаг байсан юм. Гэхдээ Лукаст дурласнаас хойш дурлалдаа сохорчихсон бололтой.

Гэхдээ тэр арай Лукасыг надад сайн гэж бодоод байгаа юм биш биз дээ? Сүүлийн хоёр өдөр надад наалдахдаа зөвхөн Арүмын талаар асууж, гай удсаныг мэдэхгүй байгаа бололтой.

Би Хэсүд хэдэн зүйл хэлж, бас түүнийг тийм амархан уучлахгүй гэдгээ хэлэхэд тэр уйлсаар л байсан юм. Тэгээд Бэкхиг ирэх үед би Хэсүг түүнд үлдээгээд түрүүлээд явсан. Түүнийг ийм уйланхай охин гэж хэн мэдэх вэ дээ.

be mine | donghyuck ✓Where stories live. Discover now