˙° 15

1K 200 19
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эцэст нь шалгалтын долоо хоног дуусч шинэ долоо хоног эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт миний эргэн тойронд И Дунхёг гэгч хүн нэг ч үзэгдээгүй бөгөөд гэхдээ үнэндээ надад тийм ч их хамаагүй л дээ. Харин ч төвөг удахаа больсонд нь талархах байна.

Ангийн хаалгаар орж ирэн суудал руугаа алхаж байхдаа Хэчаныг өөрийнхөө суудалд сууж байхыг олж харсан юм.

Юу вэ? Яагаад..?

Гэнэт өөрийнхөө суудалд сууж байгаад нь гайхсан ч, түүнийг хичээл орохоос өмнө ингэж томоотой сууж байхыг харж байсангүй. Уг нь ангийн хөвгүүдтэй ард ноцолдоод, эсвэл нөгөө ангийн хөвгүүдтэй нийлээд явчихдаг байсан санагдах юм.

Би гайхсан ч гайхаагүй мэт явсаар түүний хажууд очин суухад Хэчан шууд л над руу харан инээсээр "сайн уу, миний ширээний хамтрагчаа?" гэлээ. Харин би түүн рүү том нүдлэн харав. Энэ одоо яагаад гэнэт гэнэт ийм өөр аашлаад байгаа юм бэ?

"хүн мэндлээд байхад наад царай чинь юу вэ? ..Аан! Намайг хажууд чинь суухгүй байсан болохоор гомдоо юу, айн?"

Хэчан намайг юм хэлэхгүй байсанд ингэж хэлээд мөр лүү хуруугаараа хатгахад нь би түүн рүү муухай хараад "тэнэгт. Харин ч баярлаж байсан юм" гэхэд Хэчан чанга дуугаар инээх аж.

"хөөрхөн гэдэг нь"

Хэчаны гэнэт хэлсэн зүйл бид хоёр хоёул гайхсаар, бие бие рүүгээ том нүдлэн харцгаав.

"юу?"

Хэчан бараг өөрөө надаас илүү гайхсан төрхтэй "ч-чамайг лав хэлээгүй шүү. Битгий их юм бодоод байгаарай" гэснээ шууд босоод, ангиас гараад явчих нь тэр.

be mine | donghyuck ✓Where stories live. Discover now