˙° 2

1.3K 216 18
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ангид орж ирэх мөчид, хөвгүүдтэй ноцолдож байсан Хэчан хувинтай усаа над руу цацчихав. Анги тэр чигээрээ инээдэм болж, Хэчан надаас уучлалт гуйх аж.

"за Инэ, ёстой уучлаарай. Үнэхээр санаандгүй байсан шүү"

Би норсон үс, хувцастай яаж ч чадалгүй зогсох ба гэнэт хонх дуугарч багш орж ирснээ шуугианыг анзааран "бүгд чимээгүй болоод сууцгаа" гэлээ. Түрүүхэн инээлдэж байсан сурагчид чимээгүй болон, ангийн хойгуур байсан нь суудалдаа сууцгаах бол Хэчан байрандаа зогссоор байв. Багш биднийг анзааран, нэвт норчихсон намайг хараад "Инэ, яагаад норчихсон юм бэ?" гэснээ Хэчаны гаран дахь хувин руу харчхаад санаа алдахад Хэчан хувингаа удаанаар доош тавилаа.

"Инэ, тамирын хувцас чинь байгаа юу? Байгаа бол яваад сольчхоод ир. Харин Хэчан суудалдаа суу"

Багшийг хэлсний дараа Хэчан над руу харах ба би түүн рүү муухай харсаар хажуугаар нь зөрөн, шүүгээнээсээ хувцас авчхаад шууд л ангиас гарлаа.

Ямар гайгаараа Хэчантай нэг ангид орчихсон юм болоо..

Хувцсаа солин ангид орж ирж суугаад удаагүй байтал завсарлах хонх дуугарч, багш даалгавар өгчхөөд гарчхав. Багшийг гарсны дараа Хэчан хажууд ирж суугаад "миний анд, зүгээр биз дээ?" гэхэд нь би түүн рүү муухай хартал Хэчан хоёр гараа урдаа аваад "хөөе, наад алах гэж байгаа юм шиг аймар харц чинь юу вэ?" гэлээ.

Би нүдээ эргэлдүүлсээр урагшаа харан дараагийн орох хичээлээ бэлдэж байтал Хэчан хажууд хэсэг чимээгүй сууж байснаа гэнэт урд минь нэг ууттай зүйл тавьчхав. Би түүн рүү гайхан хартал, тэр "уг нь өөртөө авсан юм. Гэхдээ яахав чамд өгчихье" гэх нь тэр. Юу вэ, үнэхээр надад өгөөд байгаа юм байх даа? Хачин юм..

Тэр над руу тасралтгүй ширтэж байснаа "идэхгүй юм уу?" гэлээ.

"одоо юу?"

"тиймээ одоо"

Хэчан ингэж хэлээд ууттай зүйл рүү толгой дохиход нь би хэсэг эргэлзэж байгаад аван харвал дотроо чанамалтай байдаг талх байв. Би үүний нэрстэйгээс нь өөрийг идэж байгаагүй юм байна.

Уутыг нь задлаад идэх эсэхдээ эргэлзсээр Хэчан руу харвал тэр их л догдлонгуй харцаар над руу ширтсээр байлаа. Бурхан минь.. яалт ч үгүй ямар нэг юм байгаа байх. Хэчан хэзээ ч надад зүгээр юм өгөхгүй.

"өмнөх удаагийнх шиг хугацаа нь дууссан юм биш болохоор зүгээр ид ээ"

Хугацаа нь дуусаагүй ч өөр юм байж болно шүү дээ. Ингэтлээ идүүлэхийг хүсээд байгаа нь хачин л байна даа..

Эцэст нь санаа алдчихаад талхнаас нэг хазтал нэг л мэддэг амт байх нь тэр. Энэ чинь..

Өө үгүй ээ.

Юуны амт гэдгийг мэдсэний дараа шууд л хазсан хэсгээ амнаасаа гаргалаа.

Тэр намайг тоорын харшилтай гэдгийг мэддэг байх нь.

Хажуу тийш харвал Хэчан байхгүй байх бөгөөд ангийг тойруулан харахад аль хэдийн ангиас гарч байв.

Новш гэж, И Дунхёг!

Хэчан. Жинхэнэ нэр нь И Дунхёг. Яагаад гэдгийг мэдэхгүй ч бүгд түүнийг Хэчан гэж дууддаг. Би ч гэсэн. Өмнө жил, ахлах ангид анх орсон үеэс л Хэчан надад төвөг удаж эхэлсэн. Хамт байж таарах л юм бол намайг тайван байлгана гэж хэзээ ч байхгүй. Надаар тоглож, уурласан царайг минь харах түүнд хөгжилтэй байдаг байх. Түүнийг нэг үгээр гэвэл зүгээр л жинхэнэ чөтгөр! Харин би тэр чөтгөртэй үнэхээр ямар үйлийн үрээрээ учирчихсанаа ойлгохгүй нь!

be mine | donghyuck ✓Where stories live. Discover now