˙° 16

1.1K 200 21
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хичээл тарах үед Сура биднийг анги цэвэрлэх ёстой гэдгийг сануулав. Тэгээд хүүхдүүд гарч дуусахыг хүлээж байгаад бүгд гарсны эцэст Хэчан бид хоёр л ангид үлдлээ.

Намайг шүүр авахаар үүдний шүүгээ рүү явж байхад Хэчан зүгээр л ширээн дээр суун намайг дагуулан харж байв.

Түүнийг анги цэвэрлэж байхыг өмнө нь харж байгаагүй, өмнөх удаад ч цэвэрлээгүй зугтчихсан, одоо ч гэсэн нээх найдахгүй байгаа учир түүнийг анги цэвэрлэ гэж ятгахыг оролдсонгүй. Тэр угаасаа одоо надад юу гэж хэлж, яаж явах тухайгаа л бодож суугаа байх.

Би шүүр авчхаад урагшаа явж эхлэхэд Хэчан гэнэт ширээн дээрээс бууснаа, хувин аваад гараад явчих нь тэр.

Би сая зөв харсан уу? Тэр арай.. анги цэвэрлэх гээд байгаа юм биш биз дээ?

Удалгүй тэр орж ирээд хувинтай усаа доош тавьснаа, миний хог шүүрдэхийг ажиглаж эхлэв. Магадгүй намайг хүлээж байгаа байх.

Намайг шүүрдэж дуусан, шүүрээ буцааж тавих хүртэл тэр надаас харцаа салгасангүй.

Би шүүрээ тавьчхаад, түүний өмнө очин зогсоод "чи юу хийгээд байгаа юм?" гэхэд тэр цамцныхаа ханцуйг хойш нь шамлахдаа "юун юу, гэж? Анги л цэвэрлэх гэж байна" гэлээ.

Тэгэхээр тэр үнэхээр цэвэрлэх гэж байгаа байх нь. Итгэж чадахгүй байна.

"чи өмнө нь анги цэвэрлэж байгаагүй биз дээ? Яагаад гэнэт.."

"болохгүй юм уу?"

Хэчан алчуур аваад усанд хийчхэв. Тэгээд доош суун, алчуурыг норгож эхлэхэд би түүний урд зогссон хэвээр, гараа ташаандаа аваад,

"нэгэнт ярьсан дээрээ асуух юмаа асуучихъя. Чи яагаад ойрд ийм сонин байгаад байгаа юм? Суудал хуваарилсан өдрөөс хойш чи над руу хараагүй. Өмнөх долоо хоногт чи суудалдаа ч суугаагүй, бүр надтай ярилцах гэж ч оролдоогүй. Надаас үргэлж зугтаагаад, бас хийдэггүй юмаа ч хийгээд. Чи яг яачихсан юм? Хэрвээ чиний хувийн асуудал бол надад асуух эрх байхгүй л дээ. Гэхдээ би чамд ямар нэг буруу зүйл хийчихсэн юм уу?"

"үгүй ээ, чи юу ч буруу хийгээгүй. Гэхдээ.."

Хэчан ингэж хэлснээ над руу хараад "чиний сая хэлсэн зүйлсийг сонсоход.. чи намайг үнэхээр анхаардаг юм шиг байна тийм үү?" гэлээ.

"айн?"

Намайг түүний хэлсэн зүйлд гайхаж байтал тэр боссоноо "чи одоо яв даа. Би үлдсэнийг нь хийчихнэ" гэж хэлээд шалны мод, алчуураа барьсаар урагшаа явж эхлэв.

Тэр үнэхээр хачин юм. Тэр түрүүний миний асуултад хариулаагүй, харин зөрүүлж их хачин зүйл асуулаа. Бас одоо.. үргэлж л ангийн ямар нэг ажлыг надад орхиод зугтчихдаг байсан хэрнээ гэнэт л..

"яагаад?"

Намайг асуухад тэр явж байсан газраа зогсоод эргэж харлаа.

"мм.. Магадгүй чамд сайн болохоор?"




──────────
a/n: дараагийн хэсэг өмнөх бүлгийн side story дээрх Жэминий хэсэг шиг Хэчаны талаас явах бөгөөд 9-өөс 13-р хэсэг хүртэлх үйл явдал гарна.

be mine | donghyuck ✓Where stories live. Discover now