˙° 4

1.2K 207 9
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"ХЭЧАН! Чи энд юу хийж байгаа юм?"

"юу хийх вэ дээ, ангийнхаа найзыг эргэх гэж ирлээ"

Хэчан ингэж хэлээд гаран дахь тортой зүйлээ өргөлөө.

"юу яриад байгаа юм? Хурдан явж үз"

Түүнд хэлчхээд шууд хаалгаа хаах гэтэл Хэчан бариад авах нь тэр.

"хүүе ээ, хүн ингээд цаг зав гаргаад ирж байхад ямар бүдүүлэг юм бэ?"

"хэнийг бүдүүлэг гээд байгаа юм? Хүний гэрт дураараа ирж байгаа чи л бүдүүлэг байх шүү. Тэглээ ч чамайг цаг зав гаргаад ир гэж гуйсан юм уу, айн?"

Хэчан ярзайн инээгээд "алив ээ, оруулчих л даа" гэсээр хаалгыг улам том нээх аж. Эцэст нь би хаалганаас холдоод "бурхан минь чи чинь яачхаа вэ? Яах гэж манайд ирчхээд ядаргаа болоод байгаа юм?" гэхэд Хэчан хажуугаар зөрөн гэрт орж ирснээ "хэлсэн биз дээ? Чамайг эргэх гэж" гэж хэлээд цааш ороод явчих нь тэр.

"хөөе, хүний гэрт дураараа дайрч орох чинь гэмт хэрэг шүү"

Би хаалгаа хаачхаад түүний араас очин хэлэхэд тэрээр зочны өрөөний буйдан дээр суучихсан, уутан дахь зүйлсээ гарган ширээн дээр тавьж байлаа.

"сүртэй өвдчихсөн ч биш эргэнэ гэж юу гэсэн үг юм?"

Намайг хэлтэл Хэчан над руу харалгүйгээр "надаас болсон болохоор л" гэх нь тэр.

Юу вэ? Арай тэр хийсэн зүйлдээ гэмшээд байгаа юм биш биз дээ?

"би чамд тоортой талх өгснөөс болж чи өнөөдөр сургуульдаа явж чадаагүй биз дээ?"

Гэнэт Хэчаныг дуугарахад нь би түүн рүү гайхан харлаа.

"уучлаарай. Харшилтай гэдгийг чинь мэдсээр байж өгсөн нь миний буруу"

Би түүн рүү эвэртэй туулай үзсэн мэт итгэж чадалгүй харж байтал тэр над руу хачин харснаа "хүн жинхэнээсээ уучлал гуйгаад байхад наад хариу үйлдэл чинь юу вэ?" гэлээ.

"чи хэзээ ч уучлалт гуйж байгаагүй болохоор чинь гайхсан юм"

"тийм дээ.. гэхдээ чи гэртээ ганцаараа байгаа юм уу?"

Хэчан өрөөг тойруулан харсаар хэллээ.

"тиймээ, ээж ажилтай байгаа"

Тэр хэсэг тэгж сууж байснаа босоод "ямартай ч чи зүгээр л байгаа юм шиг байна. Би чамд амттай юм авчирсан. Тэрийг идээрэй. Хугацаа нь дууссан бас тоортой зүйл байхгүй. Би явлаа" гэж хэлээд үүд рүү явж эхлэв.

Ингээд явчих байсан юм бол зүгээр үүднээсээ л өгчихгүй..

Түүний араас очтол Хэчан "чи байхгүй болохоор сургууль дээр өдөх хүн байхгүй их уйтгартай байлаа. Маргааш ирээрэй" гэчхээд гарснаа хаалга хаахынхаа өмнө "бас чи үнэхээр царай муутай харагдаж байна!" гэж хэлээд шууд хаачих нь тэр.

be mine | donghyuck ✓Where stories live. Discover now