"Хонгор минь... Зүрх сэтгэл чинь хэнийг хүсч байна?"
******
"Аль нь дээр байна?"
Би гартаа байх хар болон бүдэг ягаан өнгөтэй хоёр даашинзыг ээжид ээлжлэн харуулав. Учир нь гэвэл маргааш Аёоны төрсөн өдрийн үдэшлэгтэй.
"Ягаан нь..."
Тэр эргэлзэх юмгүй хариулаад "Маргааш хэр оройтох юм? Ойрд ажил ихтэй байгаа..." гэх нь тэр.
"Мм... Сайн мэдэхгүй байна аа~"
Би итгэлгүйхэн хариу өгөөд ягаан даашинз дээрээ тохирчхоор зүүлт болон ээмэг зарим чимэглэлийг хайж эхлэв.
"Би амжихгүй бол Жонгүгт хэлчихье."
Ээжийн амнаас түүний нэрийг сонсмогцоо би гаран дахь зүүлтээ алдаж орхих нь тэр. Үнэндээ өчигдөр орой болсон зарим зүйлийг сайн санахгүй байна. Яахын аргагүй буйдан дээр унтсан байтал орон дээрээ сэрсэн нь түүний намайг энд авчирсны баталгаа. Гэхдээ бид хоёрын хооронд жижигхэн харилцан яриа өрнөсөн юм шиг санагдаад байх юм. Зүүд юм болов уу? Их нойрмог байсан болохоор мартчихаж...
"Хэрэггүй дээ. Хүнд төвөг удаад яахав. Би ганцаараа ирчхэж чадна."
***
Орой болоход би ус уухаар гал тогоо руу доош буулаа. Маргаашийн үдэшлэг дээр өмсөх хувцсаа бэлдчихсэн. Хичээлээ ч бас хийчихсэн болохоор өөр хийх зүйл байсангүй.
YOU ARE READING
ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]
RomanceЧинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жонгүг- 1 #юнги-1 #хусог-1 (Ямар ч +18 зүйл гарахгүй болно. )