"Намайг урагш нэг алхахад чиний зүрх цээжиндээ багтаж ядан чичирнэ..."
******
Гэрийн үүдээр орж ирсний дараа Жонгүг юу ч хэлэлгүй өрөөгөө зүглэн шатаар дээш өгсөв.
"Daddy?"
Би гутлаа яаран тайлаад түүний араас гүйхэд тэр байрандаа зогссон ч эргэж харсангүй. Гэхдээ хүндээр амьсгалж байгаа нь мэдрэгдэж байна.
"Та...уурлачихсан юм уу?"
Түүний ар нуруунд тулан ирээд асуухад тэр юу ч хэлэлгүй чимээгүй зогсоод л байлаа.
"Минхёг зүгээр л----"
"Минхёг гэнэ шүү!"
Тэр ёжлон инээнгээ над руу эргэж хараад "Чи өөр хэдэн хүнд намайг зүгээр л өрөө түрээсэлдэг ах гэж хэлэх вэ?" гэх нь тэр.
Урьд өмнө нь байж үзээгүй, мэдэрч сонсоогүй хоолойны өнгө байсанд сэтгэл өвдөж, түүнд гомдох шахна. Би өнөөдөрхөн өөрсдийнхөө тухай найзууддаа ярьсан шүү дээ.
Шударга бус байна.
"Та буруу ойлгоод байна. Тэр үед Аёоны төрсөн өдөр болж байсан. Бидний харилцаа ийм байгаагүй үе! Тийм болохоор Минхёгийг асуухаар нь л юу ч бодолгүй тэгээд хэлчихсэн юм."
Би толгой сэгсрэн түүний гараас атгахаар оролдонгоо маш хурдан ингээд хэлчхэв.
Түүнийг уурлуулах тийм ч таатай биш юм. Их аймар байна.
YOU ARE READING
ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]
RomanceЧинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жонгүг- 1 #юнги-1 #хусог-1 (Ямар ч +18 зүйл гарахгүй болно. )