"Би чамайг энэ биенийхээ нэг хэсэг шиг мэдэрдэг..."
***
***"Та энэ зурагнуудаар юу хийдэг юм?"
Би түүний өрөөнд байх дунд хэмжээтэй самбарын урд очоод орон дээрээ суух түүнд хандан асуув.
Энэ самбар дээр ор, гэрлийн бүрхүүл, зангиа, шоколад болон сарнайны зурагнуудыг тогтоосон байсан юм. Тэднийг анхааралтай ажиглахдаа би энд нийтлэг нэг шинж байгааг олж харав.
Зураг бүрийн аль нэг хэсэгт улаан өнгө оржээ.
"Шинэ зохиолдоо ашиглаж байгаа юм..."
Үйл явдал, дүрслэлээ ингэж төлөвлөж оруулдаг болоод л тийм сайн зохиол болдог байх нь ээ?
Тэр ард минь ирэн нөгөө зурагнуудын байрлалыг өөрчлөн тавиад дээд хэсэгт нь зай гаргав.
Тэр өдрөөс хойш аль хэдийн нэг долоо хоног өнгөрчихсөн. Тэр өдөр гэж миний түүнийг хүлээн зөвшөөрч, бууж өгсөн өдөр л дөө.
Ёстой л харвасан сум шиг хурдан өнгөрнө гэдэг нь энэ байх. Нээрээ л түүнтэй хамт байхад цаг нүд ирмэхийн зуурт л хөврөн одох юм.
"Baby girl~"
Жонгүг ийн шивнээд миний бэлхүүсээр тэврэн өөр лүүгээ татахад би түүний биеийн дулааныг мэдрэх аж. Амьсгал давчдаж, хажуу тийш толгойгоо эргүүлвэл тэр инээмсэглээд "Би чиний зургийг авмаар байна..." гэх нь тэр.
YOU ARE READING
ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]
RomanceЧинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жонгүг- 1 #юнги-1 #хусог-1 (Ямар ч +18 зүйл гарахгүй болно. )