"Saranghae..."
******
"Чи яг л шөнө унтаагүй хүн шиг харагдаж байна."
Инсү санаа зовсон янзтай над руу харахад нь би толгой дохин суудалдаа суув.
Шөнө унтаагүй болохоор л шөнө унтаагүй хүн шиг харагдаж байгаа юм.
"Тэр үнэхээр хөөрхөн юм байна лээ..."
Би ширээгээ дэрлэнгээ амандаа бувтнавал Инсү санаа алдана.
"Тэр эмэгтэй чинь idol... Бас их алдартай. Ким Солхёны тухай мэдэхгүй хүн одоо цагт цөөхөн болсон."
Үнэндээ би тэр эмэгтэйн тухай сонсож ч байгаагүй. Солонгос алдартнуудын тухай сайн мэдэхгүй болоод л тэр байх. Гэтэл дараа нь эргэн тойронд минь түүний зураг хаа сайгүй байдаг болохыг анзаарсан юм.
"Тийм байх..."
"Тэгээд чи түүнтэй ярилцсан уу?"
Өө тийм л дээ. Би ярилцахыг ямар их хүссэн билээ? Гэтэл тэр гэртээ ирэх нь байтугай утсаа ч аваагүй. Үүнд ямар нэгэн шалтгаан байгаа байх...
"Үгүй ээ..."
Гунигтай хариултын минь хариуд тэр юу ч хэлсэнгүй.
Гэхдээ би лав энэ мэдээлэлд итгэхгүй байна. Daddy надад хайртай. Тэр зурагнууд, болзооны тухай мэдээлэл худлаа байх ёстой. Юу ч болсон би түүний амнаас сонсох хүртлээ итгэхгүй байх болно.
YOU ARE READING
ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]
RomanceЧинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жонгүг- 1 #юнги-1 #хусог-1 (Ямар ч +18 зүйл гарахгүй болно. )