"Хайр хэтэрхий сайхан болохоор л түүнд садаа болох зүйлс элбэг тохиолддог байх..."
******
"Хичээлийн дундуур яах гэж хүүхдүүдийг цуглуулдаг байна аа?"
Аёон нүдээ эргэлдүүлэн хажууд минь зогсох агаад би Жонгүгийн бичсэн номыг тэвэрсэн чигтээ зааланд байх хүүхдүүдийг ажиглах аж.
"Сургуульд хөрөнгө оруулж байгаа хүмүүс нэмэгдэж, шинэ талбай, лаборатори, бас уран зохиолын танхимтай болох гэж байгаа гэсэн. Бүтэн нэг улирал дуусч байхад шүү..."
Инсү Аёонд ийн хариу хэлэхэд би түүний ярьсан зүйлсээс уран зохиолын танхим гэдэгт нь анхаарлаа хандуулав.
Гайхалтай!
Тэгэхээр сургуульд уран зохиолын шинэ клуб ажиллаж эхлэх байх. Бурхан минь... Энэ чинь бараг л мөрөөдөл шиг юм.
"Тэр хүнд талархах хэрэгтэй юм байна даа..."
Би амандаа бувтнаад тайз руу харвал сургуулийн захирал гарч ирэхтэй таарлаа.
"Энэ жилийн төгсөгчдийг азтай гэцгээж байна лээ!"
Инсү үргэлжлүүлэн ярихад нь би санаа алдаад "Тийм л гэж найдъя." гэвэл тэр "Чи нээрээ утсаа яачихсан юм? Өглөө залгахад болохгүй байсан." гэх нь тэр.
Үнэндээ би тэр утсыг хаячихсан. Зарим нэг хүмүүс залгаж дарамтлахвий гэхээс айсандаа...
YOU ARE READING
ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]
RomanceЧинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жонгүг- 1 #юнги-1 #хусог-1 (Ямар ч +18 зүйл гарахгүй болно. )