"Тэр өвтгөхөд хэтэрхий сайхан..."
***
***
"Сэра~ Чи яагаад түүнийг л хайрладаг юм?"
Минхёгийн гуйлтаар түүний дүрэмт хувцасны цамцыг янзалж өгч байтал тэр надаас ийн асуух нь тэр.
Түүний асуултанд бага зэрэг балмагдана. Тэр одоо ч надад сэтгэл гаргадаг хэвээрээ гэсэн нь үнэн байх нь ээ?
"Төгсөлтийн баяр болж байхад гэнэт юу асуугаад---"
"Сэра... Яагаад би байж болдоггүй юм бэ?"
Тэр гараас минь атган гунигтай харцаар ширтсээр үргэлжлүүлэн "Би чамд хайртай..." гэлээ.
Энэ гурван үгийг хэлэхэд их учир байдаг бололтой. Зарим нэгээс нь сонсоход зүрх дэлбэрэх шахаж, инээмсэглэл тодордог бол бусад нь хэд ч хэлсэн чихэнд наалдахгүй юм.
"Минхёг... Чи өөрөө яагаад намайг хайрладаг юм?"
Би түүнээс гараа татан аваад ангид хоёулхнаа байх эвгүй уур амьсгалыг тоохгүйг хичээнэ. Гэтэл тэр дахин гарыг минь хүчтэй татан зүрхэн тушаа газраа тавих нь тэр.
"Би өөрөө ч яагаад өөр залууг ингэж их хайрладаг хүнийг хараад галзуу юм шиг догдолдгоо мэдэхгүй. Би зуун удаа өөртөө хэлсэн. Чамайг надаас татгалзах бүрт <тэр өөр хэн нэгнийх> гэж! Гэхдээ би болиулж чадахгүй байна. Үнэхээр юу ч болсон чи л нүдэнд харагдаж, чи л намайг инээмсэглүүлээд байна... Яах ёстой юм бэ? Мм?"
YOU ARE READING
ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]
RomanceЧинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жонгүг- 1 #юнги-1 #хусог-1 (Ямар ч +18 зүйл гарахгүй болно. )