"Зүгээр л нүдээ ань. Би зүрхийг чинь хулгайлах болно."
***
***"Э..Ээж?"
Би амандаа бувтнан хажууд байх Жонгүгийг сэрээхээр оролдвол тэр нойрмоглосоор "Baby girl... Би унтмаар байна." гэлээ.
"Daddy! Ээж ирчхэж..."
Түүнийг сэгсчин сэрэхийг хүсэхэд тэр дуртай, дургүй нүдээ нээгээд "Новш гэж!" хэмээн амандаа бувтнав.
Нойрондоо үнэхээр харамч хүн юм.
Ээжийн дуу чангарахад би түүнийг орон доогуураа оруулаад сандарсанаа нуухыг хичээн хаалгаа тайллаа. Энэ бүх зүйлийг тэр мэдчихвэл яаж хүлээж авахыг нь ёстой тэнгэр л мэдэх байх.
"Бурхан минь! Сэра... Хаалгаа яасан удаан тайлдаг юм бэ?"
Тэр бага зэрэг уурлангуй орж ирээд сандал дээр минь тохсон цамцаа авав.
"Т..Тэр нөгөө нам унтчихсан байсан болохоор сонссонгүй."
Би орон доор арайхийн багтах Жонгүг рүү хальт харсаар хэлэхэд тэр "Чи бүр хөлөрчихсөн байна. Бүх зүйл зүгээр үү? Хонгор минь..." гэсээр үсийг минь хойш илж өгнө.
Сандарснаас болоод хөлөрсөн нь ойлгомжтой.
"Зүгээр дээ. Бүх зүйл зүгээр."
"Ингэхэд... Чи сүүлийн үед их чимээгүй байх боллоо. Дахиад хар дараад байгаа хэрэг үү? Америкт болсон явдлаас хойш----"
YOU ARE READING
ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]
RomanceЧинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жонгүг- 1 #юнги-1 #хусог-1 (Ямар ч +18 зүйл гарахгүй болно. )