"Миний эмэгтэйд дураараа хүрвэл дараа нь харамсана гэж мэд!"
***
***Хэн нэгэн гараас минь татан хананд шахахад би айсан ч тэр хүнийг хараад балмагдаж орхив.
Минхёг? Тэр энд юу хийж байгаа юм бол?
"Минхёг-а... Чи энд---"
Би том нүдэлсээр хэлэхэд тэр яриаг минь таслан долоовор хуруугаа уруулдаа хүргэн чимээгүй байхыг дохьлоо. Яагаад гэвэл daddy гарч ирж байсан юм. Тэр миний нууцаар сонсож байсныг харсан бололтой.
***
"Юуг тэгтлээ чагнаад байгаа юм бол? гэсэн чинь танай хуучин найз залуу байсан байх нь ээ?"
Минхёг намайг хоёр давхарт байх тэндээсээ шууд үдэшлэг болж байгааг харах боломжтой хашлагын дэргэд авчран авчран ийн асуув. Хуучин найз залуу гэнэ шүү...
-_-
Гэхдээ ерөнхийдөө биднийг мэддэг байсан хүмүүсийн хувьд хуучин найз залуу гэх ойлголт зөв л дөө. Ямар бүх үнэнээ дэлгэлтэй нь биш. Би Инсү, Аёон хоёрт хүртэл хэлээгүй юм чинь.
"Нэг тиймэрхүү л..."
Би инээмсэглэн нэг давхарт байх хүмүүсийг ажиглангаа ийн хариулна. Тэгэх зуураа олны дундаас гэрэл цацруулах түүнийгээ онцлон харах аж... Арван минутын дараа уулзъя гэчхээд одоо хэсэг бүлэг танихгүй ах нартай инээлдээд зогсож байхдаа яахав дээ?
YOU ARE READING
ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]
RomanceЧинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жонгүг- 1 #юнги-1 #хусог-1 (Ямар ч +18 зүйл гарахгүй болно. )