"Бүх зүйл зөвхөн чиний төлөө байсан..."
***
***- Зохиолчийн талаас -
"Сэрагийн анги нь хаана байдаг гэсэн билээ дээ?"
Хээнцэр дэгжин хослолтой залуу амандаа ийн бувтнасаар ийш тийшээ харан зогсоно. Түүний гарт ягаан өнгийн хайрцагтай, хичээнгүйлэн боож чимэглэсэн зүйл харагдах агаад тэр Жонгүгийн хэлсэн зүйлийг санахыг хичээх аж.
"Сэраг төгсөх анги гэсэн дээ. За байз! Энэ сургууль чинь хэдэн сурагчтай билээ?"
Тэр булан эргэнгээ өөрөө өөртэйгөө ярьж байтал яг хажууд нь байсан ангиас нэг хүн гарч ирэв. Түүнийг ангиас гараад хэд алхсны дараа өөр нэгэн хар хослолтой залуу нөгөө булангаас хүрч ирэн хаалгыг түгжчихээд хаашаа ч юм яваад өгөх нь тэр.
"Би ер нь бэлэг зөөдөг ахлах сургуулийн сурагч байгаа биш дээ. Бид хоёр л нэг бие, биедээ хайртай гэсэн шиг... "
Зуршил ёсоороо өөрөө өөртэйгөө ярьсаар нөгөө ангийн хажуугаар өнгөртөл хэн нэгэн хаалгыг чангаар нүдсэнээр тэр байрандаа зогсов.
"Юу вэ?"
Ангийн дотроос юу ч сонсогдохгүй байгаа хэрнээ ингэж их нүдээд байгаа нь саяхан түгжчихээд явсан байдлыг бүр л сэжигтэй болгож байлаа.
"Ахх... Ким Тэхёны сайхан сэтгэлийг ээ?"
Сэрагийн ангийг хайхаар цааш явах гэж байсан тэр буцан нөгөө ангийн үүдэнд ирээд "Та зүгээр үү?" хэмээн орилов.
YOU ARE READING
ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]
RomanceЧинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жонгүг- 1 #юнги-1 #хусог-1 (Ямар ч +18 зүйл гарахгүй болно. )