"Хайр төгс байх шаардлагагүй. Үнэн байхад л хангалттай."
***
***- Жонгүгийн талаас -
"Утасны чинь дэлгэц хагарчихсан байсан..."
Сэрагийн ээж чив чимээгүй хооллох бидэн рүү хачин харсаар хагархай дэлгэцтэй утсыг ширээн дээр тавив.
"Сэра зүгээр үү?"
Тэр ширээнд суун ийн асуулаа.
"Мэдээж зүгээр."
Харин Сэра хөгжилтэй гэгч нь инээмсэглэн "Өө би харин хаана тавьчихснаа олохгүй байсан юм. Унагаачихсан байж..." хэмээн түрүүхэн л өрөөнд уйлаад сууж байсан охин мөн үү? гэж гайхахаар хариу хэлэх аж.
Миний Сэра... Тэнэгхэн бяцхан охин минь!
Яагаад үнэнээ хэлэхгүй жүжиглээд байгаа юм бэ? Яагаад үргэлж насандаа ахдсан сайхан сэтгэл гаргаж явдаг юм?
Тэр минь жижигхэн зүрхэндээ дааж чадахгүй их зүйл амсчихсан байж... Харин би түүнд амиа өгөхөөс ч буцахгүй хэрнээ энэ тухай өнөөдөр л мэдсэн.
Нүдэнд минь нулимс хурж эхлэхэд би ширээнээс босон "Эгч ээ~ Миний бие таагүй байна. Та хоёр сайхан хооллоорой~" гэчхээд өрөөгөө зүглэв.
YOU ARE READING
ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]
RomanceЧинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жонгүг- 1 #юнги-1 #хусог-1 (Ямар ч +18 зүйл гарахгүй болно. )