:"Яа! Новш чинь! Яаж чи намайг мөрлөчихөөд уучлалт гуйхгүй явдаг байна аа?! Новшоо!" Гэсээр том биерхүү хүүхэд дүүгийн минь хацар луу алгадана.
Миний тэсгэл алдарсан учраас хажуугийн ширээнд дээр байх хоолны савыг аван түүнийг толгой руу чулуудчихлаа.
:"ЯААА!!!!" Гэж орилсоор босоод эргэн над руу хараад:"Чи юу? Чи хэн юм? Хэн болоод над руу юм шидэж байгаа юм?"
Дунхёг:"М-миний эгч!" Гэж түүний араас орилоход нөгөө хүү инээн:"Эгч нь дүүгээ аврахаар ирсэн юм биз дээ? Би эмэгтэй хүнийг дээрлэхэх дургүй лдээ. Гэхдээ уучлалт гуйчихвал дүүг чинь л зодоод өнгөрье!" Гэв.
Инээд хүрчихлээ.
Түүнийг алгадахад тэр уначихсан учраас цээжин дээр нь хөлөөрөө гишгээд:"Чам руу юм шиддэг хэн юм гэсэн үү? Харин тэгвэл дүүг минь зоддог чи хэн юм?! Наад заваан савраараа дүүг минь цохидог чи хэн юм гэж байна?!" Гэхэд түүний хажууд байсан дагуулууд нь намайг цохихоор ирэх үед нь бултаад нэгийн нь хамар луу нь цохиод нөгөөг нь элэгдчихсэн учраас одоохон доо аль нь ч буцаад босож ирсэнгүй.
Том биерхүү нь дахиад босож ирсэн учраас буцаагаад тийрч унагаан дээр нь гараад нүүр лүү дарааллан хэд хэдэн удаа цохилоо.
Би:"Ааш! Эмэгтэй болохоор олигтой сайн цохиж чадахгүй юм" гээд босон доошоо явган суугаад түүн рүү ойртон:"Чи дахиж дүүд минь гар хүрсэн эсвэл ойр байхыг харвал үхнэ гэж мэдээрэй!" Гээд түүн рүү инээмсэглэн:"За тэгвэл араа сайн харж яваарай. Харин чи! Бос гэртээ харъя" гэхэд тэр босон араас дагалаа.
...
Хэндэри:"Ёооё очихын хооронд аль хэдийн зодоод тавьчихсан байх юм" гэсээр амьсгаадан хэлнэ.
Би:"Тэгээд хэн чамайг тийм удаан ир гэсэн юм? И Дунхёг! Яах гэж асуудал үүсгээд байгаа юм бэ? Хажууд нь миний таньдаг хүн байсан даа л би ирлээ" гэхэд тэр хацар дээрээ мөс тавин:"Жэну Жэмин хоёр ирж байгаа гэсэн болохоор нь л"
Би хөмсгөө зангидаад:"Тэр миний хоёр цохилтыг даахгүй байхад чи ганц л цохихоор байсан шдээ. Тэнэг юм шиг юундаа зодуулаад байдаг юм?" Гээд түүний мөр лүү алгадахад тэр гомдоллоно.
Жэну бөхийн:"Нүүна бид хоёр харин ирэх гэж удчихлаа" гэхэд Жэмин толгой дохино.
Би:"Та нарыг нээрээ яах вэ? Энэ нэг найзыгаа хараад явж бай лдаа. Ийм царайтай очвол ээж аав лав ална тийм болохоор чи Жэнугийнд хонодогсон уу хэнийд хонодогсон өөрөө мэд. Би гэртээ харьлаа. Дараагийн удаа би байхгүй шүү И Дунхёг. Шөнө дөлөөр дахиж гэрээсээ гарсан байвал би чамайг өөрийнхөө хоёр гараар ална гэж мэдээрэй!" Гэхэд тэр чимээгүй толгой дохилоо.
Шөнө дөлөөр хүний хамаг нойр хумсалчих юмаа.
...
:"Хөөе И Минёон! Босооч! Сэрээчээ! Хичээл ном чинь орох болчихлоо. Яасан болоод ингэж их унтдаг байна! Дүү чинь хаана байна!" Гэж ээжийн үглэх дуугаар өглөөг угтлаа.
Толгой дээгүүрээ хөнжилөө нөмрөн:"Жэнугийнд хононо гэсэн. За тавхан минут унтаад бослоо. Цаг цаг хэд болж байгаа юм?" Гэхэд ээж:"Долоон цаг гучин минут" гэх нь тэр.
Би:"Аааа!!!! Ээжэээ!" Гээд орилсоор босон ариун цэврийн өрөө ороод утасныхаа цагыг харвал яг үнэндээ зургаан цаг арван минут л болж байсан юм.
Тоглоомтой юмаа.
Хувцасаа өмсөөд доош буун хоолоо идэн суухад ээж гар луу заан:"Хүүе Минёон-а зүгээр үү? Гар чинь үеэн дээрээ шалбарчихсан байна"
Би инээн:"Аан энэ зүгээр л. Унах даа ингэчихсэн юм. Санаа зоволтгүй" гэсээр хоолоо идээд гэрээсээ гарлаа....
Сохи:"Хичээлийн шинэ жил болохоор сайхан байгаа биз?" Гэсээр хичээлээ ч хийхгүй яриа өднө.
Би:"Ммм төгсөх анги болохоор гоё биш тэнэг байна. Хичээл ч их. Ядаргаатай" гэхэд тэр хичээл шалгалт их байгаа талаар гомдоллоно.
Азаар багшид загинуулахаас өмнө хонх дуугарав.
Сохи намайг сугадан хоолны газар луу дагуулан явахдаа нэг шинээр шилжиж ирсэн хүүхдийн талаар зогсоо зайгүй ярьж эхлэлээ.
Бурхан сонсож байвал Ким Сохигийн амыг үдээд өгөөч гуйя!
Сохи:"Чи намайг сонсож байна уу? Өндөр юм байна лээ. Нэг тийм сэтгэл булаасан төрхтэй" гэсээр нөгөө хүүг л байн байн дурсана. Харин би бол зүгээр л Дунхёг дураак хичээл дээ ирсэн байгаа гээд түүнийг нүдээрээ хайж байсан юм.
Юм идчихээд Сохиг ариун цэврийн өрөөний гадаа хүлээн зогсоход хэн нэгэн:"Нүүна!" Гэж чанга орилов.
Өөрийн мэдэлгүй эргээд харчихсан. Магадгүй дүү нар дандаа тэгж дуудсаар байгаад дасал болчихсон байх.
Эргэж харахад танил ч юм шиг эсвэл танил биш ч юм шиг царайтай хүү над руу инээмсэглэн зогсоно.
Би:"Хэн бэ? Намайг дуудсан юм уу?" Гэж өөрлүүгээ заахад тэр ойртон толгой дохиод:"Тиймэ нүүна. Таныг дуудсан. Удаан хугацааны дараа таныг олчихлоо. Би таны насан дээр ирчихсэн. Таны насан дээр ирэх үед бодож үзнэ гэсэн биз дээ? Хэзээ үерхэх вэ? Одоо үерхэж болох уу?" Гэх нь тэр.
Би нүдээ онийлгон:"Луи Яаняан? Мөн үү?" Гэхэд тэр инээмсэглэсэн хэвээр толгой дохилоо.
Бурхан минь. Үнэхээр ирчихэж!
A/n: Аймарр догдлоод байсан болохоор😂 Яаняантай бичвэр олон хараагүй болохоор бичихээр шийдсээн. Мөн senpai i love you г Dorothy шиг орихогдсон гэхэд бараг худлаа болохгүй байх. Уучлаарай. Гэхдээ хүмүүс бичүүлэх сонирхолтой байвал бичнээ. Харин одооноос энэ хоёрыг хайрлаад өгвөл их л сайхан байх нь. Хайртай шүү💚~
YOU ARE READING
~Noona saranghae~ |Complete|
Romance:"Нүүна!" Гэж тэр намайг чангаар дуудаад хананд шахан зогслоо. Тэгээд доошоо тонгойн нүүрэнд минь тулаад:"Нүүна тэр үед таны насан дээр ирчихвэл бодож үзнэ гэсэн биз дээ? Хэзээ үерхэх юм?" Гэх нь тэр. Тэр миний дүү шиг байтал би түүнтэй яаж үерхэн...