O

778 125 18
                                    

2 жилийн өмнө

Би:"Хёг-а болгоомжтой тоглоорой~" хэмээн орилоход тэр эргэж хараад:"Нүүна би ямар жоохон хүүхэд биш дээ. Би явж сагс тоглолоо шүү" гээд далласаар яваад өглөө.

Харин би хамаатны дүү болох Жунхиг л тоглоомын талбай дээр манаж суух үүрэгтэй болов.

:"Нүүна!"

Ингэхэд намайг ямар олон хүн нүүна гэж дууддаг юм бэ.

Би:"Өөө Яаняан гар чинь зүгээр үү? Өчигдөр нилээн хүчтэй уначихсан" гээд гарыг нь шалган эргүүлж тойруулахад тэр инээн:"Зүгээрээ яагаа ч үгүй" хэмээн гараа ийш тийш нь эргүүлэн үзүүллээ.

Тэр бол дүүгийн минь найз. Манай хөрш байрны хүү. Бараг манай дүү гэхэд болно доо. Ээж аав ч сайн мэднэ.

Яаняан:"Нүүна би хятад руу явах гэж байгаа" гэж их л гунигтай царай гарган хэллээ.

Түүний мөрөн дээр товшоод:"Яав л гэж дээ. Харин ч шинэ газар шинэ найзууд гоё байна байх. Тийм болохоор битгий санаа зов" гэхэд тэр гэнэт намайг тэврээд авах нь тэр.

Тэгээд уйлаад байгаа бололтой нусаа татан:"Нүүна би таньд нэг юм хэлэх хэрэгтэй байна. Б-би таньд сайн! Үгүй ээ хайртай! Тийм болохоор намайг явахаас өмнө надтай үерхээч!" Гэв.

Түүнийг би өөрөөсөө түлхэн:"Бурхан минь Яан. Чи өөрийгөө юу ярьж байгааг мэдэж байна уу? Би 16тай харин чи 14тэй шүү дээ. За яахав хэрвээ чи миний насан дээр ирчихвэл тэр үед би бодож үзье" гэхэд тэр доошоо харсаар толгой дохилоо.

---

Тэгээд тэр ерөнхийдөө долоо хоногийн дараа л хятад явчихсан. Бас Дунхёг холбоо барих гэсэн боловч ямар ч сураг сонсоогүй болохоор бид бараг түүнийг мартсан байж.
Тэгсэн чинь үнэхээр миний насан дээр ирээд ийм юм яриад зогсож байна гэж төсөөлсөнгүй.

:"И Минёон. Ухаан санаа чинь тоглоомын газар байна уу үгүй юу? Хичээл дээ анхаар!" Гэж уран зохиолын багш бодлыг минь тасалдуулан хэлэв.


...

Хичээл ч тарж гэр лүү алхаж явахад Дунхёг Жэмин Жэну бас нэг мэдэхгүй хүүхэдтэй урд явж байлаа.

Би:"Дүү нараа!" Гэж орилоход бүгд арагшаа харан танихгүй хүүгээс бусад нь бөхийн мэндлэв.

~Noona saranghae~ |Complete|Where stories live. Discover now