A

709 107 27
                                    

:"Нүүна сэрээрэй!"

Өдрийн од мэт ховорхон тохиолддог зүйлсийн нэг. И Дунхёг намайг сэрээх.

Би нүдээ нухлан:"Чи юу болоод эрт сэрээв?" Гэхэд тэр толинд харан:"Юу байхав дээ. Өнөөдөр тэмцээнтэй шдээ. Эрт босож бэлдье гэж бодоод" гэснээ ширээн дээр байх баннерүүдийг харан зогслоо.

Дунхёг:"Хоо нүүна та Яаняанд ч бас хийсэн юм уу? Паах хэдэн хүнд хийчихсэн юм бэ?" Гэсээр олон бичигнүүдийг эргүүлж тойруулан харна.

Нүүр гараа угаагаад хувцасаа өмсчихөөд доор гал тогоонд зогсож байсан чинь Дунхёг их ууртай хүрээд ирлээ.

Хэчан:"Нүүна!"
Би:"Ямар муухай чанга дуутай юм бэ? Яасан?" Гэхэд тэр өөрийнхөө нэрийг болон Яаняаны нэрийг барин:"Энэ хараа Яаняаны нэрэн дээр яахаараа минийхээс их зүрх байдаг юм?"

Би инээн:"Ниэ жоохноо нь энүүнээс болоод уурласан юм уу? Нүүна нь анги дээр очоод нэмээд зүрх зурчихъя за юу?" Гэхэд тэр зэхэлзэн:"Анхнаасаа тэгэхгүй яасан юм? Надаас илүү Яан хоньд хайртай юм байна лдаа" гэсээр хүүхэн шиг гомдоллоно.

Аав хүргээд өгье гэхээр нь бид хоёр санд мэнд гараад сургууль дээр ирснийхээ дараа л ер нь бол Яаняантай хамт явдагаа санасан юм лдаа.

Эхний цагууд ороод хичээл завсралчихаад цайны газарт сууж байтал Яаняан ороод ирэв.

Яаняан хөмсгөө зангидан:"Та хоёр ямар хогийн юм бэ хөөе бүр? Хэзээ дээ гэрээсээ гараад явчихсан юм? Хүнд хэлэхгүй би яаж ирсэн гэж бодож байна?" Гэж уурласаар хажууд суулаа.

Би:"Ээ за уучлаарай даа яасан юм?"
Яаняан:"Хөөөе би бүр хажуу айлийн Им эгчийн нохойнд хөөгдсөн за! Ирсэн чинь хаалга барьчихсан. Хашаа давсан гээд бод. Та хоёр бүр үнэн ханилгаагүй юм тэ?" Гээд бүр их гомдсон бололтой нүдээ томруулж ирээд яриад байв.

Би нуруун дээр нь цохиод:"Заза яахав дээ. Час өдөр байсан гэж бодоод өнгөрөөчих. Уучлаарай бид хоёрыг" гэхэд тэр хагас дутуу толгой дохилоо.

Гэхдээ энэ бүр юу өмсчихөө вэ? Жинсэн өмдтэй тэгснээ сагны өмсгөлийнхөө дээрээс нь дүрэмтийнхээ хүрмийг өмсчихсөн. Галзуу хүн шиг л.

Юм идчихээд анги руу ороход бараг хичээл орохгүй тэмцээний нээлт болох ухааны юм ярьж байв.

Тэгээд бид хувцасаа сольж би ч баннеруудаа бариад ангийнхантайгаа ойрхон суулаа.

Нээлт ч өндөрлөж тэмцээн эхлэх тийшээгээ хандав. Ер нь бол хоёр дахь тоглолтоос Жисоны анги Жэминий нөгөө ангитай тоглохоор товлогдсон байв.

~Noona saranghae~ |Complete|Where stories live. Discover now