R

713 102 24
                                        

:"Нүүна!!! Хаалгаа тайл!" Гэж хар өглөөгүүр хэн нэгэн өрөөний хаалга цохиж эхлэлээ.

Нойр хүрч байхад чинь хэн ингээд байдаг байнаа.

Залхуутай босоод хаалгаа тайлж өгөхөд Яаняан бүр унталгынхаа хувцастай өрөө рүү дайраад ороод ирлээ.

Тэгснээ нүд нь томрон:"Нүүна! Та аймшгийн баярт явах уу?" Гэж асуухад нь би нойрмоглон орон дээр хэвтээд:"Мэдэхгүй ээ" гэхэд тэр ор тойрон нүүрэн дээр ирээд:"Нүүна мэдэхгүй гэдэг чинь. Яаж ч магадгүй гэсэн үг тэ? Тийм юм чинь надтай парк яв"
Би нүдээ аньсан чигтээ инээн:"Чи намайг болзоод уриад байгаа юм уу?" Гэвэл тэр чимээгүй байснаа:"Таньд зүгээр гэвэл би болзоо байлгамаар байна"
Би:"Заза. Тэгээд юу хийх юм?" Гэхэд тэр дуугарсангүй.

Ер нь бол дуугарахгүй байхаар нь гайхаад хартал тэр яг өөдөөс харчихсан унтаж байсан юм.

Гэхдээ бас атаархмаар арьстай юмаа. Яахаараа ингээд ийм гоё давхраа энэ тэр тэй төрчихдөг байнаа.

Түүнийг харж байгаад нойрондоо дийлдэн унтчихсан байлаа.

...

:"Хөөе хачин амьтад минь! Сэрээч! Нүүна ээж орж ирээд юу гэх бол?" Гэсээр нэг гараас татахад нь би зөрүүлээд тэврээд хэвтэж байсан юмаа тэврэв.

Байз даа?

Би нүдээ нээгээл орилон:"Аааа! ЛУИ ЯАНЯАН!" гэхэд тэр ч бас нүдээ нээн над руу хараад:"Нүүна юундаа орилоод байгаа юм бэ?" Гэснээ босож суун мөрөө маажснаа:"Юу вэ? Би яагаад цамцгүй байгаа юм?" Гэснээ цээж рүүгээ хараад над руу нэг харан амаа ангайлгаад:"Н-нүүна! Таныг ёстой ийм хүн гэж бодсонгүй"
Би:"Битгий солиороод байгаачээ. Чи өөрөө өрөөнд орж ирсэн нь биз дээ?" Гэхэд Хэчан:"Заза ямартай ч холион бантангаа зогсоогоод хоолоо ид. Үд хүртэл унтсанаа мэдэж байна уу та нар" гэчихээд гараад явлаа.

Тэгээд Яаняаны цамц яагаад тайларсан. Бид хоёр яагаад тэврэлдээд унтаж байсан нь нууц хэвээр үлдээд доошоо буув.

Хоол идчихээд Яаняан ч гэртээ харьж би ч хичээлээ хийж гэрийн ажил болон хувцас хунар угаагаад л өдөр өнгөрөв.

Нөгөө яриад байсан юмыг нь ч мартчихсан.

...

Драма үзээд орой унтсаныг ч хэлэх үү үд болж байхад сэрлээ.

Би:"Хёг-а!" Гэж орилоход тэр хиймэл үс зүүчихсэн өрөөгөөр шагайн:"Яасан?"
Би гайхан:"Юун хүний үс өмсчихөөв?"
Дунхёг:"Аан харин хажуу айлийн Им эгчийн үсийг хуйхтай нь аваад өмсчихлөө. Тэнэг юм уу? Парик гээч Аймшгийн баяр шдээ. Би Жэну Жэминтэй гарна" гэчихээд яваад өглөө.

Өөөө! Мартчихаж яаана Яаняантай гарна гэж ёстой шдээ.

Хурдан босож усанд орчихоод үсээ янзлаад бэлдсэн хувцас байхгүй болохоор нь богино цагаан даашинз өмсөөд нүүрээ хөнгөн будлаа.

Тэгээд Яаняан руу залгахад цаг гурав болж байв.

Арай л их унтчихаж!

Тэгээд Яаняан гараад ир гэхээр нь гэрээс гарлаа.

Яаняан намайг харчихаад нүд нь томрон:"Нүүна! Сахиусан тэнгэр болчихоо юу?" Гэхэд нь би нүүрээ үрчийлгэн:"Харин би юу ч бэлдэж амжаагүй юмаа"
Яаняан:"Үгүй ээ. Хөөрхөн байна. Сүнс шиг" гэчихээд инээв.

Ингээд бид хоёрт ямар машин байх биш эхлээд кино театр луу таксинд суун очлоо.

Яаняан:"Нүүна аймшгийн кино үзэх юм уу?" Гэж асуувал би:"Яасан үзмээргүй байна уу?"
Яаняан:"Та хүсэж байвал ч зүгээр лдээ"
Би инээмсэглэн:"Заза тэгвэл инээдмийн кино үзье" гэхэд тэр над руу гайхан харна.

Хүүхдэд хий дэмий нүдээ нууж суухын нэмэр гээд аймшгийн баяраар бид хоёр инээдмийн кино үзсэн байдаг юм даа.

Дараа нь парк руу явлаа.

Энд тэндгүй янз бүрийн хувцастай хүмүүс алхаж бас нар ч бууж байгаа учир яг тохироо нь бүрдчихсэн мэт байв.

Ингээд бид хоёр эхнээсээ тоглоом дээр суухаар болоод эхлээд хоёр тийшээ савладаг завин дээр очлоо.

Би:"ЯАНЯАН-А! ГАРАА ӨРГӨӨРЭЙ!" Гэж түүн рүү харан хэлэхэд тэр намайг бэлхүүсээр тас зуурчихаад толгойгоо ер дээшлүүлсэнгүй.

Буусныхаа дараа тэрээр зүрхээ даран:"Ёооё ямар аймар юм бэ. Дахиж энэ дээр ёстой суухгүй шүү" гээл гүнзгий амьсгалан хэллээ.

Энэ дээр ингэж байгаа юм бол энүүнээс цааших тоглоом дээр яах юм болдоо.

Яаняан айсан ч би ятгасаар байгаад баахан тоглоом дээр сууваа. Тэгээд сүүлдээ ядарч хамгийн сүүлийн тоглоом буюу аймшгийн байшин руу орохоор болов.

Яаняан гараас чанга атган:"Ээ нүүна айгаад байна шдээ"
Би гарыг нь чанга атган:"За зүгээрээ нүүна нь байгаа юм чинь хамгаална за" гээд бид хоёр харанхуй хонгил руу алхан орлоо.

За ёстой юун би хамгаалах. Бид хоёр бие биенээсээ тас зуурсаар айлгадаг хүмүүст нь хөөгдөн хонгил дундуур орилон гүйв.

Би түүний цамцнаас зууран:"Эээ яах гэж орж ирвээ"
Яаняан том нүдэлсээр ойртон:"Эгчээ... Эгчээ миний хөлнөөс татаад байна" гэж шивнэхээр нь би:"Тэгээд гүйгээчээ!" Гэж орилоод түүний гараас татан гүйлээ.

Яг гардагийн даваан дээр би нэг зүйлд тээгэлдэж унаад ард явж байсан Яаняан ч бас миний дээрээс уначих нь тэр.

Б-бид ү-үнсэлцчихлээ!!!




A/n: Оройн мэнд найзуудаа💚 Хичээл орчихсон чинь зав олддогүй ээ. Хүлээсэн хүмүүстээ баярлалаа💚

~Noona saranghae~ |Complete|Onde histórias criam vida. Descubra agora