H

664 95 27
                                        

:"Нүүнатай үерхэж байгаагаа ярьж болохгүй гэж үү?" Гэж чанга хэлэхэд нь би амыг нь дараад:"Чанга битгий яриад байгаачээ. Мэдэхгүй ээ. Зүгээр л хүнд хэлмээргүй байна" гэвэл тэр:"Зазаа. Яахав нүүна хүсэж байгаа юм бол тэгэхээс" гэсээр хошуугаа унжуулна.

Өчигдөр орой би түүнийг гэнэт үнссэнээс хойшоо тэр надад үерхэх санал тавиад албан ёсоор үерхсэн гэхэд болно.

Хёг Жэнугийнх руу явсан учраас өглөө сургууль дээр бид хоёр л ирлээ.

Би Яаняаныг түлхэн:"Заа одоо анги руугаа ороо" гэхэд тэр дахиад л тэвэрч аван:"Үгүй ээ. Ер нь нэг үсэрч болсон байхад дахиад анги алгасчихья аа. Би таныг харахгүй бол яг балрах гээд байгаа байхгүй юу"
Би гайхан:"Яагаад балрана гэж?"
Яаняан:"Яахав дээ. Таныг харвал ийм хөөрхөн нүүнаг сайхан амьдруулах хэрэгтэй гэж бодогдоод тэгээд шууд хичээлээ хийгээд тэгээд сайн сураад лаг ажилд ороод мөнгө олно. Тэгэхгүй таныг харахгүй бол тэгээл таныг бодсоор байгаад хичээлээ ойлгохгүй муу аваад баларнаа. Би яг мэдрээд байна"

Мангар юм ярьна шүү.

Түүнийг ангийнх нь үүдэнд авчираад:"За нүүнагаа харахгүй ч гэсэн нүүна нь үнсээд өгвөл хичээлээ сайн хийнэ биз дээ?" Гэхэд тэр нүүр дүүрэн малийсаар:"Өөө яг тэгнэ. Аймаар сайн хийнэ" гэсээр хошуугаа цорвойлгохоор нь шоб хийтэл ганц үнсчихээд ичсэн дээ хурдан хурдан анги руугаа алхлаа.

Багш:"Мэргэжил сонголтоо бүгд хийсэн гэж бодож байна. Мэргэжил гэдэг хүнд мөнгө бус аз жаргал таашаал ч мөн авчирдаг зүйл байх ёстой гэдгийг сайн бодоорой" гэж ангийн багш хичээлээ биш ээлжит нэгэн лекцээ ярьж эхлэлээ.

Мэдээж би ч бас юу хиймээр байгаагаа сайтар бодсон. Жэмин тэнэгтээд фитнессийн багш бол ч гэх шиг. Царайнаасаа шал өөр юм сэтгэнэ шүү.

Завсралгааны цаг болж нөгөө хэдтэйгээ уулзахаар доош буулаа.

Мартсанаас Сохи гэдэг хүн намайг тоохоо больсон. Хэндэри тэгсэн Хэндэри ингэсэн. Сүүлийн үед одоо ярианы сэдэв бол Хуан дээр тогтоостой.

Доошоо буухад аль хэдийн хүүхдүүд суудал авчихсан байж байлаа.

Би ч чимээгүй хоолоо идээд сууж байтал Яаняаны нэг гар бэлхүүсээр орж ирээд тэврээд байхаар нь сонин хартал тэр юу ч болоогүй юм шиг хоолоо идээд байв.

Би шивнэн:"Яаняан? Гараа авдаа" гэхэд тэр юу ч болоогүй юм шиг над руу харан:"Ямар гар?" Гэчихээд нөгөө гар нь хүртэл гуяан дээр минь гараад ирэх нь тэр.

Заа яахав чамтай жич ярьнаа.

...

Яаняан:"Нүүнаг тэгж уурлана гэж би мэдсэнгүй ээ. Уучлаарай"
Би:"Тэгээд дөнгөж үерхчихээд хүнд хамаагүй хүрээд болно гэж бодоогүй биз дээ?" Гэхэд тэр толгойгоо унжуулан:"Үгүй ээ. Тэгж бодоогүй" Гэв.

Би уул нь тэгж аймар уурлаагүй лдээ. Гэхдээ жаахан айлгахгүй бол энэ ухаан суухгүй царайтай байна.

Би:"Заза ер нь чамайг ингээд байвал больцгооё" гэхэд түүний нүд томрон:"Үгүй ээ. Нүүна гуйя. Би дахиж хэзээ ч тэгэхгүй. Надаас битгий салаарай. Би гуйж байна?" Гэсээр өрөвдөлтэй хархад нь би инээн:"Заа салахгүй ээ. Салахгүй" гэхэд тэр санаа алдан:"Ёооё ингээд үерхсэн өдрөө л салчихдаг юм байна гэж бодлоо шүү. Юу нүүна?"
Би:"За яасан?" Гэхэд тэрээр хуруугаа оролдон:"Би таныг тэвэрч болох уу?" Гэж асуухад нь би инээмсэглэсээр гараа дэлгэлээ.

Өхөөрдөм золиг шүү.

Хоол хийж идчихээд манай өрөөнд орж ирэн өөр өөрсдийн хичээлээ хийж жаахан сууж байгаад кино үзэхээр боллоо.

Аймшгийн кино үзмээргүй байсан болохоор романтик кино үзэхээр болж бид хоёр буйдан дээр идэх юмаа бариад суув.

Ямар ч кино байсан үнсэлцдэг хэсэг гарахгүй байна гэж байхгүй юм даа.

Би Яаняаны нүдийг тоглоомоор дарахад:"Тэр би аль хэдийн том болчихсон нуугаад байх хэрэг байхгүй"
Би инээн:"Юу гэж дээ чи жоохон хүүхэд хэвээрээ. Жоохон хүүхдүүд ийм юм үзэж болдоггүй юм" гэхэд тэр попкорноо холдуулаад гараас минь татан өөртөө ойртууллаа.

Тэгснээ уруулныхаа нэг буланг өргөн инээгээд:"Тэгвэл энэ жаахан хүүхэд яаж чадахаа харуулъя лдаа" гэчихээд намайг үнсчихэв.

:"Кхм. Энд яг юу болоод байна?" Гэх бухимдсан хоолой ард гарахад би уруулаа салган арагш харвал Хёг хөмсгөө зангидчихсан зогсож байх нь тэр.

...

Хёг:"Өө тэгээд та хоёр үерхсэн өдрөө л нэг муудалцаад сайндалцаад тэгээд шууд баригдчихаж байгаа юм уу? Ямар адал явдалтай амьдардаг гарууд вэ айн?"

Би нүдээ эргэлдүүлэн:"Би заавал чамд үерхсэнээ хэлэх албагүй шд"
Хёг муухай харан:"Юу албагүй гэж?"
Би:"Чи ямар миний ээж аав уу?" Гэхэд тэр муухай хараад:"Яасан тэгвэл ээж аавд хэлмээр байгаа юм уу?" Гэхээр нь би толгой сэгсэрлээ.

Хёг:"Заза нэгэнт ийм юм болсон юм бол надад ямар хамаа байхав. Би ч бас үерхэж байгаа" гэчихээд зугтаачих нь тэр.

Би орилон:"Хөөе! И Дунхёг! Ямар юмтайгаа нийлсэн юм яг одоо харуулдаа!" Гэсээр түүний араас хөөхөд Яаняан инээсээр үлдлээ.





A/n:Заа ёстойй уучлаарай baby들Дуусах болчихоод байхад муриад яваад байдаг ёстой. Энэ Мисуг загина!
Заза ямартай ч Яаняандаа төрсөн өдрийн мээнд хүргье💚. Дуусах хүртэл хоёр хэсэг болохоор би хичээж байгаад чадах хурднаараа оруулнаа💚 Love ya<3

~Noona saranghae~ |Complete|Where stories live. Discover now