A

660 102 23
                                    

Ямар тэнэг юм бэ?! Ёооё?!!! Шал өвчтэй юм. Яг тэгж унахдаа яадаг байна. Яахав хамаагүй би Хёг эсвэл Жэмин Жэну эд нарыг хамаагүй тэвэрч үнсээд яадаг ч үгүй хэрнээ Яаняаныг үнсэхэд юу нь ингэж сүртэй мэдрэгдээд байдаг байнаа.

Магадгүй тэр надад сайн гээд байдаг болохоор тэгсэн байх. Тиймээ тэгээд л тэгж. Гэхдээ сандрах ёстой хүн нь Яаняан байтал би яагаад ингээд байж байдаг юм бэ?!

Ёооё заза гурван цаг болж байхад ийм юм бодоод хэвтэж байдаг би ч гэж би. Унтах минь.


...

Хөрвөөж хөврөөж жаахан унтсан болчихоод босож цай бэлдээд Яаняантай таарахаасаа өмнө гарах төлөвлөгөөтэй байв.

Би:"И Хэчан! Хурдан бууж ирээчээ муу гүчүжан минь" гэхэд тэр хувцасаа өмсчхсөн нойрмог чигтээ нүдээ аньсаар гарч ирлээ.

Энэ бас өчигдөржин л Жэну Жисонтой тоглосон юм байх.

Би цүнхийг нь үүрээд гарнаас нь татаж чангаасаар арай гэж яг гарч ирэхэд Яаняан аль хэдийн ирчихсэн байх нь тэр.

Хэчан:"Чи яасан эрт ирсэн юм? Би өчигдөр бүр тав болж байхад унтлаа шд" гэхэд нөгөөх нь малийсаар:"Аан харин би бүр хурдан хичээлдээ явж та нартай уулзмаар санагдаад. Тэ нүүна?" Гэж Хэчаны цаанаас над руу хэлэхэд нь би худлаа инээн:"Өө харин тиймээ" гэлээ.

Ингээд өглөө анги дээр эрт ирчихсэн учраас Хэчаны анги ойрхоноороо эхлэж яваад Яаняантай үлдэв.

Яаняан:"Нүүна? Та яагаад надтай дуугарахгүй байгаа юм?" Гэхээр нь би худлаа инээгээд толгой сэгсрэн:"Би яасан юм. Зүгээр л байхад чинь"
Яаняан:"Та надад гомдчихсон юм уу?"
Би доошоо харсаар:"Чамд юунд нь гомдох вэ дээ" гэхэд тэр мөрөөр тэврээд:"Одоо тэгвэл ичсэн хэвээрээ байгаа юм уу?"

Яаж ингэж асууж чадаж байнаа муу бацаан.

Би сандарсан даа түүний мөр лүү цохин:"Юугаа яриад байгаа юм? Би яагаа ч үгүй" гэхэд тэр мөрөө барин инээгээд:"Заза нүүна тэгвэл би анги руугаа явлаа шүү" гэснээ хоёр хацраас барин уруул дээр шоб хийтэл үнсчихээд зугтаагаад гүйчих нь тэр.

Харин би тэндээ Хэндэриг иртэл гацаж зогссон.

...

Багш:"За хүүхдүүдээ энэ долоо хоногийн дундуур нэг өдрийн амралтаар явна. Тэрний мөнгийг хураалгаарай" гээд цаашлаад хичэлээ орж эхлэв.

Над шиг ингээд төгсөх анги байж юу хийхээ ойлгохгүй явж байгаа хүн ер нь байна уу?

Хүсэл сонирхолоо ойлгохгүй л явах юм. Юу хийхийг хүсээд байгаагаа ч мэдэхгүй. Тэгэхэд хүмүүс аль хэдийн хүслээ олчихсон. Сайхан юм аа.

Сохи намайг хатган:"Юу бодоод суучихаав?" Гэхэд би толгойгоо сэгсрэн:"Юу ч бодоогүй ээ" гэхэд Сохи жуумалзан:"Яаняаныг бодоод байна тэ?"

Түүнийг ингэж хэлэхэд өглөөний явдал бодогдоод хамаг хацар халуу дүүгээд явчихлаа.

Би:"Тэнэгтээд байгаач. Би яасан гэж түүнийг боддог юм" гэхэд Сохи:"Аая чи үерхээд байгаа юм уу? Тийм л байна даа" гэхэд нь би түүнийг цохин:"Битгий тэнэгтээд бай! Ерөөсөө ч тэгээгүй. Яасан ч тэгэхгүй" гэхэд тэр муухай инээн:"Үерхээгүй юм бол өглөө үнсэлцсэн чинь юу байсан юм?" Гэх нь тэр.

Би амыг нь даран:"Чимээгүй!" Гэхэд тэр өөр зүйлс шалгаан асууж эхлэлээ.

...

:"Нүүна!" Гэж хоолны газар дүүрэн орилон Яаняан хүрч ирэв.

Сохи инээн:"Заяаны ханиудын царай адилхан гэж та хоёр яасан адилхан юм бэ?" Гэхэд Яаняан:"Тийм байгаа биз?" Гэсээр намайг өөр лүүгээ харуулан нүүрийг минь шинжинэ.

Яаняан:"Нүүна идээрэй. Танд зориулж авчирсан" гэсээр ёстой есөн жорын хоол торноос гаргаад ирлээ.

Нөгөө хэдээ дуудан бүгдээрээ хоолноос идэж байв. Би их идмээргүй байсан болохоор тахианы мөч л бариад сууж байлаа.

Яаняан:"Нүүна та сайн идэлдээ. Амтгүй байна уу?"
Би:"Үгүй ээ амттай байна лдаа. Би харин их идмээргүй байнаа" гэхэд тэр хошуугаа унжуулан:"Эээ тэгвэл бүх юм бүтэхгүй нь дээ"
Би:"Чи намайг их идүүлж яах гэсэн юм?" Гэвэл тэр:"Би хоолоор таныг бордоод тэгээд та хөөрхөн бондгор болохоор чинь авч суух гэж байгаа юм"

Хөөрхөн ч юм шиг мангар ч юм шиг

Яаняан:"Хэрэв та бондгор болчихвол өөр хүмүүс харахгүй тэгээд би таныг хувьдаа өмчлөөд гэрлэнэ дээ"
Би биеээ үрэн:"Хамаг бие арзайчихлаа. Ямар аймаар юм бэ. Одооноос тэгвэл чиний өгсөн хоолыг идэхгүй ээ" Гэхэд тэр хошуугаа унжуулан мөрөө сэгсчинэ.

Хөөрхөн юмаа. Юу? Хөөрхөн? Гадарлаж байсан лдаа. Түүнд сайн болоод байгаагаа. Эсвэл зүгээр л ойр дотно дүү болохоор ингээд байгаа байх. Тийм биз?


A/n: Уул нь хурдан л дуусгах гээд байна. Даанч цагийн хувиар муутай. Дэмжиж байгаа хүмүүст үнэхээр хайртай шүү. Сэтгэл санаагаар унасан үед та нар л эрч хүч өгөх юм байна шдээ💚

~Noona saranghae~ |Complete|Donde viven las historias. Descúbrelo ahora