S

713 106 19
                                    

Шинэ өглөөг жаахан хэцүү л угтлаа. Учир нь ээж аав намайг сэрээгээгүй болохоор сэрээгүй Хёг ч би ч ээж аав ч бүгд хоцорсон.

Өөрсдөө сэрүүлэг тавьж сураа гэж би зөндөө л хэлсэндэг.

Яаняан над руу гарах болж байна уу гэж залгаагүй бол тэгээд тэр өдөртөө ажил төрлөө алдах байж лдээ.

Ашгүй хурдан гүйсэн тулдаа хонхоос өмнө амжиж орж ирлээ.

Багш:"За хүүхдүүдээ. Маргааш тараад сагсны тэмцээнтэйгээ мэдэж байгаа биз дээ? Багаа бүрдүүлээд өгчихсөн болохоор асуудалгүй гэж бодож байна. Баннер-аа бэлдсэн биз?" Гэж бусад зүйлсийг ярихад Сохи хатган:"Чи муу ямар зивүүн байнаа"
Би:"Би яасан юм?" Гэхэд тэр хөмсгөө зангидан:"Намайг Дэритэй яаж кино үзнэ гэж бодож чадваа" гэж уурлахад нь би инээгээд:"Сүртэй юм бэ? Тэгээд кино ямар байсан"
Сохи муухай харан:"Мэдэхгүй ээ мэдэхгүй. Бараг танихгүй хүнтэйгээ кино үзэхээр ямар байдаг юм. Тэгэс гээд л үзсэн" гэсээр уурлана.

Яаанаа Сохи ингэж уурлаж байгаа юм бол Дэри ч яах бол доо.

Хичээл ч ордогоороо орж эхлэлээ.

Ер нь өчигдөр зивүүн Яаняан яаж мэдсэн юм шиг тэгж залгасан юм бол доо.

Физикийн багш:"Хүүхдүүдээ. Тараад доод ангийн хүүхдүүдэд туслаад өгөөрэй" гээд туслах хүүхдүүдийн нэрийг дуудаж байгаад миний нэрийг хэлэх нь тэр.

Намайг одоо яаж Физик заа гэж чадаж байна.

Ингээд хичээл ч завсралж доошоо юм идэхээр буулаа.

Олон хүүхдийн дундаас ууртай царайтай Хэндэри намайг чиглээд ирж явав.

Би нүдээ даран:"Эээ ахаа больёоо. Уучлаарай" гэхэд Дэри гар буулган:"Муу мангар амьтан. Чи яаж чадаж байнаа? Хүн чамтай кино үзье гэсэн болохоос биш тэр охинтой үзье гэсэн юм уу?" Гэсээр цаашаа хараад зогсчихлоо.

Би мөрөн дээр нь гараа тавин:"Заа уучлаарай лдаа. Дүү өвдчихсөн гэсэн болохоор нь сандраад л. Уучилчих. Ганц удаа уучилчих лдаа?" Гэхэд тэр нэг нүдээрээ харан:"Тэгвэл хоол авч өг" гэхээр нь би инээн:"За тэгье. Юу идэх юм?" Гэсээр хоол авахаар зогсов. 

Гай газар доороос гахай модон дотроос гэгчээр өвдсөн баатар юу ч болоогүй юм шиг инээчихсэн ирж явлаа.

Яаняан хүрч ирснээ хоолноос халбагадан:"Нүүна өчигдөр орой оруулсанд уучлаарай" гэх нь тэр.

Хэндэри сонин харан:"Айн?"
Би сандран:"Хөөе за байж байгаарай" гэсэн ч намайг огт тоосонгүй.

Яаняан:"Яасан?" Гэж асуувал Хэндэри:"Тэр чамайг асарсан хэрэг үү?" Гэж хөмсгөө өргөн асуухад Яаняан:"Үгүй ээ. Тэр надтай хамт манай гэрт кино үзсэн" гээд хэлчих нь тэр.

Хэндэри над руу хараад:"Чи надтай явмааргүй байсан бол зүгээр л хэлчихэд болох байсан. Заавал худлаа ярин байж явах шаардлагагүй" гэчихээд босоод явчихлаа.

Эээ хорвоо. Даанч дээ. Муу Яан чөтгөр.

Би Яаняаныг цохиж аван:"Муу тэнэг! Чи тэгж хэлдэг нь яаж байгаа юм?" Гэхэд тэр гэмгүй царай гарган:"Угаасаа кино үзээ биз дээ? Би худлаа яриагүй шүү"
Би:"Тэглээ гээд чи тэгж хэлж болдог юм уу? Одоо би яаж уучлалт гуйх юм?" Гэхэд тэр тоомжиргүй:"Харин ч таньтай харьцахгүй сайн л биз. Таныг бүр харамлаад байсан юм" гэв.

...

Хичээл ч тарж багшийн хэлснээр доод ангийн зарим нэг хүүхдэд хичээл заах хэрэгтэй боллоо.

:"Нүүна!"

Таарч дээ явж явж энүүний анги ч байх шиг.

Би:"Чи юу хийж байгаа юм?"
Яаняан:"Юу юу гэж хичээл заалгуучих гээд л" гэхээр нь мөрийг нь алгадан:"Клуб орж явахаар хичээлээ хий за юу?! Нүүна нүүна гээд хичээлээ хийхгүй гүйгээд байвал сайхан мэдээрэй" гэхэд тэр муухай царайлан:"Та муу сурвал надад дургүй болох уу?"

Ёстой нээрээ жоохноороо юм даа.

Би толгой дохин:"Тэгнэ. Сайн сурвал би чамайг шагная за юу? Тийм болохоор хичээлээ сайн хий" гэхэд тэр инээсээр:"Та яг хэлсэн шдээ. За тэгвэл энийг заагаад өг" гэсээр бодлого харууллаа.

Тэр тийм ч муу биш юм билээ. Яахав анги үсэрч орсон болохоор хичээлээ гүйцэж чаддаггүй юм шиг байсан.

Би:"заза энийг дуусчихаад явья даа" гээд цүнхээ янзлалаа.

Ингээд бид хоёр юмыг нь дуусгаад гэр гэртээ харив.

Маргааш дүү нар болон найзаа сайн гэгч нь дэмжихийн тулд баннер бүх юмаа бэлэн болгоод унтлаа.








A/n: Сайн байцгаана уу? 😂💚 энэ хэсэг угаасаа нэг жижкэн хэсэг боллоо.

~Noona saranghae~ |Complete|Where stories live. Discover now