A

731 109 24
                                    

Амралтын өдөр эхлэж Хёг ч Жэну, Жэну гэхгүй гэртээ байлаа.

Хэчаны Жэну, Жэну гэж явах болсон нь миний бодлоор дунд ангиас эхлэсэн байх.

Тэр бага байхаасаа л өнгө сайн ялгаж чаддагүй байсан учраас хүүхдүүд янз бүрийн л зан авир гаргаж давслах нь давслан цааш ярьдаг байсан.

Миний хувьд тэр байдал тийм шоглуулах эсвэл гадуурхагдах зүйл биш байтал нийгэм өөрсдөөсөө багахан л ялгаатай зүйл олж харвал ялгаварлаж гоочилох юм даа.

Мөн Хэчан өөрөө ч хэл амтай болохоор илүү дутуу үгнээсээ болж зодуулах нь их.

Ихэнхдээ түүнийг Жэну эсвэл Жэмин хамгаална. Эсвэл бүр гуравуулаа зодуулчихсан, шоглуулчихсан ирнэ.

Хёг нэг удаа "эгчээ би тэднээс тийм өөр биш биз дээ. Намайг яагаад ингэж байгаа юм бол" гээд уйлж байхыг харсан тэр өдрөөс л би тэднийг хамгаалах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд боск болон жудогоор хичээллэж эхлэсэн юм даа.

:"Эгчээ хоолоо ид гээд байхад даа! Дүлийрчихээ юу?!" Гэж Хэчан орж ирэн хэлэхэд би чихэвчээ аван тэмдэглэлийн дэвтэрээ хаалаа.

Доош буун хоолоо идэж байхдаа ээжээс:"Ээжээ нөгөө юу. Дэри намайг хамт кино үзэх үү гэж асуусан. Маргааш гарчихаад ирэв л болох уу?" Гэж асуувал ээж толгой дохин:"За тэгдээ. Оройтохгүй ирнэ шүү" гэв.

Хэндэригийн хувьд бол би түүнтэй боксийн бэлтгэл дээр анх танилцсан. Мөн тэр нөгөө анги маань байсан учраас их хурдан найз болсон.

Аяга тавгаа угаачихаад дээш гаран Дэри рүү залгалаа.

Би:"Дэри маргааш Сохиг хамт аваад явах уу?" Гэхэд тэр:"Яах гэсэн юм бээ. Хоёулаа л явъя. Маргааш залгахаар гараад ирээрэй. За тоглож байна тасал" гэчихээд үгийн зөрөөгүй тасалчихав.

Юу вэ муу мангар чинь!

Ном уншин сууж байтал доор хонх дуугахараар нь очиж харвал ууттай зайрмаг барьчихсан Яаняан орж ирсэн байв.

Яаняан:"Нүүна май. Таны дуртай нь" гээд миний хамгийн дуртай зайрмагыг сунгахаар нь би инээмсэглээд толгойг нь илэн:"Аягүү эгчийнхээ дуртайг сайн мэдэж байна шүү"
Яаняан:"Тэгэлгүй яахав. Нүүна таны өрөө рүү гарч болох уу?" Гэж гуйхаар нь би зөвшөөрөн түүнтэй хамт өрөө рүүгээ орлоо.

Тэрээр гитарыг минь оролдонгоо:"Нүүна маргааш та завтай юм уу?"
би толгой сэгсрэн:"Маргааш хүн хамт кино үзнэ" гэвэл түүний нүд томрон:"Нүүна хэнтэй вэ? Нөгөө дээрийн эгчтэй юу?"
би:"Хэлэхгүй ээ" гэхэд тэр гараас зууран:"Ээ нүүна яав л гэж дээ хэлчих? Тэгэх үү?" Гэж муурын нүд гарган асуухаар нь:"Хэндэри гээд манай нөгөө ангийн хөвгүүн. Заримдаа надтай хамт явж байдаг. Шрекийн илжиг шиг царайтай" гэхэд тэр толгой дохин:"Аан заза. Маргааш хэзээ гарах юм тэгээд?"
Би:"Дэриг залгахаар л гарна даа" гэхэд тэр тоомжиргүй толгой дохин:"Заза би харьлаа" гээд гараад явчихлаа.

Дэмий ч хэлсэн юм уу дөө.

Ингэс тэгс гэж байгаад унтахаар хэвтлээ.

...

Өглөө эрт босож заал ороод бэлтгэл хийж байгаад өдөр гэртээ ирэв.

Хэндэри өчигдөр шөнөжингөө тоглоод яг унтаж байгаа. Миний бодсоноор бол тэр над руу өдрийн цай өнгөрөөд залгах байх.

Ээж аав найзуудтайгаа хөзөр тоглохоор явсан учир өөртөө болон Хёгт хоол хийчихээд ганц хоёр даалгавар хийж суухад Хёг ч Жэнугийнх руу явж Хэндэри ч над руу залгалаа.




Би:"Хуан Хэндэри гуай уучлаарай. Та чинь намайг гараад ир гэчихээд гутлаа өмсөж байна гээд алга болчих юм аа?" Гэж үглэхэд тэр уучлалт гуйсаар гарч ирэв.

Энэ ёстой яст мэлхий ч шиг удаан. Гуталаа өмсөж байна гээд бараг наян жил. Жаран хөлтэй юм шиг байгаа юм.

Ингээд бид киноны тасалбар юм хумаа авчихаад киногоо хүлээн суулаа. Жаахан орой эхлэх кино байсан юм.

Би:"Ингэхэд чи яагаад гэнэт хамт кино үзье гэсэн юм?" Гэж асуухад тэр попкорноо амруугаа хийн:"Сүүлийн үед чамаас жоохон холдоод байгаа юм шиг санагдаад л. Сүүлд хамт ч харихгүй дүү, дүү гээд байгаа хүнтэйгээ яваад л"
Би жуумалзан:"Хуан чи намайг харамлаад байгаа юм?" Гэхэд тэр инээн:"Чамайг одоо хэнээс юунаас нь харамлахав дээ"

Утас дуугархаар нь харвал Яаняан байхаар автал сөөнгө ч юм шиг сонин хоолойгоор:"Нүүна би халуураад байэа та хүрээд ирээч" гэчихээь таслачих нь тэр.

Тэр гэртээ ганцаараа байгаа. Бас ээж байхгүй болохоор очиж чадахгүй. Бас түүнийш сонсоход тэр сайнгүй байгаа бололтой.

Би:"Дэри уучлаарай. Яаняан өвдчихсөн гэнээ. Би Сохи руу залгачихсан. Хамт үзээрэй. Би явлаа шүү" гээд үгийн зөрөөгүй л гараад таксинд суулаа.

Гэрийнх нь хаалгыг тогшин:"Яан эгч нь байнаа. Онгойлгоорой" гэхэд төд удалгүй хаалга онгойв.

Байз? Өвдчихсөн хүн нэг гартаа зайрмаг барьчихсан шорттой инээгээд зогсож байх уу?

Ороод түүнийг цохиж аван:"Ямар тэнэг амьтан бэ чи?! Өвдсөн гэж хүнээр тоглоод байх даа яадаг юм?"
Яаняан:"Яааяаа өвдөж байна шдээ" гэхэд нь би үргэлжлүүлэн цүнхээрээ цохиод:"Ингээд чи дахиад хүнээр тоглоорой" хэмээн гараа далайхад тэр гарыг минь бариад авчихлаа.

Тэгснээ инээхээр нь би:"Цохиулчихаад инээгээд байгаа юм уу?" Гэхэд тэр нэг гараараа толгойг минь илэн:"Та надад ийм их санаа зовсныг харсан чинь сайхан байна. Бас та уурлахаараа их эгдүүтэй юм" гэх нь тэр.

Хачин юмаа. Тогонд цохиулаад байгаа юм шиг санагдчихлаа.





A/n: Өдөржингөө л болохгүй байсан устаад дахиж бичлээ💚love ya baby들💚💚💚 мөн дриймийн 4 жилийн ойн мэнд.

~Noona saranghae~ |Complete|Место, где живут истории. Откройте их для себя