G

631 104 21
                                        

Өглөө эрт сэрчихээд хувцсаа өмсчихөөд доош буулаа.

Ер нь доор Яаняан байгаа гэж мэдсэн бол юу гэж бууж байдаг юм би.

Дунхёг байхгүй Яаняан л текны ард суучихсан ээжтэй юм яриад байж байв. Аль болох анхаарлаа хандуулахгүйг хичээн ээжээс:"Хёг яасан юм?" Гэхэд ээж:"Аан түрүүн л Жэнутай гараад явсан"

Ёооё муу чөтгөр. Яг мэдсэн юм шиг түрүүлээд явах даа яадаг юм.

Би цүнхээ зүрэн:"За би явлаа шүү" гэхэд ээж:"Юу вэ? Яаняантай яваачээ. Хүүхдэд нэг юм идүүлэх гээд байхад" Би:"Үгүй ээ. Би явлаа" гээд гутлаа өмсөхөд Яаняан амандаа өндгийг чихээд:"Эгчээ би явлаа" гээд цүнхээ үүрээд намайг хаалга руу түлхэн гаргалаа.

Газар хараад явж байтал Яаняан:"Нүүна!" Гэж чанга хэлэхэд нь би цочин харвал тэр инээн:"Яагаад цочоод байгаа юм?"
Би:"Үгүй ээ хэн цочьсон гэж?" Хэмээн нүдээ эргэлдүүлэн хэлэхэд тэр хацраас базан:"Зүгээр үү? Хацар чинь улаагаад байх юм?" Гээд нүүрэнд ойртоход би гарыг нь тавиулаад:"Хөөе хөөе даварцан юм бэ"
Яаняан инээн:"Би хацарнаас чинь л барьсан шдээ. Та харин өөрөө яасан билээ"
Би том харан:"Хөөе би яасан юм?" Гэж ойртоход тэр:"Чихэнд чинь хэлье. Чихээ нааш нь" гэхээр нь чихээрээ ойртоход тэр хацар дээр үнсчихэд зугтаачих нь тэр.

Би л өвөл болж байхад саун сууж байгаа аятай л улаа бутарсан хүн араас нь гүйлээ.

Хичээл дээр хамгийн дуртай сэдэв ярьж байсан болоод ч тэр үү завсралмааргүй санагдаад байсан ч Сохи Хэндэриг харна гэсээр намайг чирээд буув.

Нээрээ миний, яахав миний ч гэж Яаняан худлаа ярьсны ачаар Хэндэри Сохи хоёр бүр хамт харьдаг болчихсон байсан.

Хэндэри хоёр хоол барьсаар ирэхэд нь нэгийг нь авах гэхэд:"Хөөе хөөе. Чамд биш Сохид авчирсан юм"
Би:"Өөө ямар онцгүй юм бэ?" Гэж хошуугаа унжуулахад Сохи инээн:"Тэртэй тэргүй чамд хоол ирж байна" гээд хойшоо заахад Яаняан тортой юм барьчихсан ирж явлаа.

Яаняан:"Нүүна юм идээгүй биз дээ? Май дээр та амттай юм байна гээд байсан болохоор аваад ирлээ" гэсээр хажуугын дэлгүүрийн догбуги аваад ирсэн байв.

Би уул нь зүгээр л хэлээд өнгөрсөн ч санаж байсан юм байх даа.

Тэгээд юмаа идээд сууж байтал гэнэт нөгөө хачин хүү дагуул юмнуудтай хүрээд ирэх нь тэр.

Тэгснээ Яаняаны толгойг илэн:"Чи гараад тамхи аваад ир"
Яаняан:"Яахаараа би явдаг юм?" Гэхэд нөгөө хүү муухай инээн:"Олон юм ярьдаг болчихоо юу? Өмнө нь сануулсан багадаа юу?" Гэсээр хөмсгөө зангидан түүний толгой руу цохих нь тэр.

Ямар өдчихсөн амьтан бэ?!

Би босон:"Чи юу вэ? Ингээд дээрлэхчихнэ гэж бодоо юу? Уучлалт гуй даа" гэхэд тэр:"Чамайг эмэгтэй болохоор чинь тэвчээд байгаа шүү" гэсээр надад ойртон хацарт хүрэхэд Яаняан шууд л цохиод авах нь тэр.

Нөгөө хүү ч цохиулсан даа уурлан зөрүүлээд цохиод авахад Хэндэри Яаняаныг холдуулан:"Хөөе Яаняан болиоч. Чи ч гэсэн больчихооч" гээд яг холдуулахад багш ч ирж тааран бид анги анги руугаа явлаа.

Муу тэнэг амьтаныг бодохоор уур хүрээд байх юм. Яаж тэр жаахан амьтныг цохиж чаддаг байнаа.

Тараад би шууд Яаняаны анги руу гүйсэн боловч түүнийг олсонгүй. Ангийнх нь хүүхдүүдээс асуухад тэр сахилгын өрөөнд байгаа гэв.

Анги руу ороход Яаняан ганцаараа ширээ дэрлэчихсэн унтаж байх нь тэр.

Чимээгүй ойртож очин үсийг нь холдуулан нүүрийг нь харлаа.

Цэвэрхэн царайг нь хачин тэнэг юм муухай болгоод хаячихсан.

Яаняан нүдээ аньсан чигтээ:"Нүүна хараад байгаа болохоор нүдээ нээж чадахгүй байна" гэсээр инээмсэглэн хэллээ.

Яаняан:"Нүүна яах гэж орж ирсэн юм?" гэхэд нь би шалбарсан хэсэгт нь хүрэн:"Энийг чинь янзлах гэж л. За ойртоод суу" гээд нүүрэнд нь ч өөрөө ойртож суугаад уруулных нь үзүүрт шалбарсан хэсэгт эм түрхэж эхлэв.

Би:"Чи тэгээд яах гэж түрүүлж цохьсон юм дээ" гэхэд түүний нүд томрон:"Тэгэлгүй яадаг юм. Таньд хүрээд байхыг нь харж тэвчээгүй юм чинь" гэхэд нь:"Тэглээ гээд яаж болдог юм бэ. Тэр тэнэг юманд ингэж нүүрээ муухай болгуулах гэж" гэж зэмлэхэд тэр инээмсэглэн:"Та дургүй байвал дараа нь тэгэхгүй ээ" гэсээр нүд рүү минь ширтэнэ.

Мэдэхгүй ээ. Яагаад ч юм тэр үед түүний гялалзсан нүд рүү зогсолтгүйгээр уначихсан. Минут минутаар секунд секундээр.

Өөрөө ч мэдэлгүй түүнийг үнсчихсэн. Санаа зовсон мэдрэмж огт байсангүй. Магадгүй тэр болохоор л байх.


A/n: За найзуудаа. Та нар гоё дэмжээд өгвөл би хагас бүтэнсайнд бичвэрээ гялс дуусганаа. Араас нь манайхан ямар бичвэр авмаар байна? (Чэнлэ baby-тэй болон Жэну агаа Жэмин агаа нартай өгүүллэгүүд draft дотор байгаа шүү ккк)💚

~Noona saranghae~ |Complete|Donde viven las historias. Descúbrelo ahora