N

749 115 21
                                    

Би:"Яа! Луи Яан!" Гэхэд тэр над руу цочин харснаа хэлээ гаргасанаа цаашаа яваад өгөх нь тэр ээ.

Араас нь гүйж очоод чихнээс нь зулгаахад тэр орилон:"Нүүна тавь л даа гуйя!" Гэхээр нь гараа тавьчихаад:"Чи намайг энд хүлээ. Дараа нь яриатай шүү. Мэдэв үү?!" Гэчихээд түүнийг дагуулан Сохиг хайв.

Олчихлоо.

Сохи уйлах шахан:"Намайг тавиач дээ гуйя?" Хэмээн гараа татаж авах гэх бол түүнийг атгачихсан залуу нь:"Ямар ядаргаатай юм бэ? Дуугүй яваач?!" Гэсээр түүн рүү чанга дуугаар зандрах аж.

Тэр түүнийг чирээд гарах гэсэн бололтой улам чанга татан нааш ойртоход нь шанаадаад унагаачихлаа.

Заваан амьтан.

Сохи над руу харан нүднээсээ нулимс урсгасаар ард ирэн зогсов.

Нөгөө залуу нь согтуу байсан болохоор дороо л унаад өгчихсөн.

Ойртож очоод гараараа ирүүнээс нь базан:"Ганц л хэлнэ. Уучлалт гуй"

Залуу:"Юугаа соли-"

Тэр үгээ дуусгахаас нь өмнө дахин шанаадахад Сохи хүрэмнээс татан:"Минёон-а орхичих оо"
Би хөмсгөө зангидан:"Тэгээд хэн чамайг жаахан байж ийм газар яв гэсэн юм. Тэгээд иймэрхүү" гээд босож ирж байсан нөгөө залууг өшиглөөд:"хачин хүмүүст чирүүлээд явах юм уу?" Гэхэд тэр яаж ч чадахгүй бүлтгэнэн зогсоно.

...

Би Сохигийн толгойг илэн:"Тэгээд чамайг хэн энэ газарт ир гэсэн юм бэ?Би ер нь асуудалд орсон хүмүүсийг авардаг аврагч уу айн?" Гэхэд тэр нусаа нийгээд:"Тэн л. Жоохон охидуудтай тоглохгүй гээд байхаар нь. Ганц удаа түүний ордог газар луу орсон юм"

Яан:"Ээе эгчээ энэ таньд хэтэрхий ахдах газар шүү дээ"

Би хөмсгөө өргөн:"Чи чимээгүй бай. Олон юм ярьж гэнэ. Ганцаараа байгаа гээд бүр ийм газар явдаг болоо юу?" Гэхэд тэр нүдээ эргэлдүүлэн:"Тэгээд таньд өөрчлөгдсөн гэж хэлсэн биз дээ?"

Би толгой руу нь тоншин:"Энэ муу чинь! Гэр оронгүй хүн шиг ингэж явах юм бол чи яах гэж гэртэй байдаг юм" гэхэд тэр хошуугаа унжуулан:"Заза дахиж явахгүй ээ. Гэхдээ та сая бүр ямар лаг байсан гээч"

Сохи нусаа татан толгой дохиод:"Харин тийм. Ийм жижигхэн биенээс яаж тийм хүч гарваа. Тиймээ?" Гэхэд Яаняан толгой дохин:"Драма дээр гардаг лаг эгч нар шиг л байсан. Манай нүүна ч мундаг юмаа. Биширчихлээ"

Би инээн:"Тэр залуу их уусан байсан даа л хариу үйлдэл үзүүлж чадаагүй хэрэг. Заза Сохи чамайг хүргэж өгье" гээд түүнийг босгон гэр лүү нь алхалаа.

Сохиг хүргэж өгчихөөд буцаад гэр лүү Яаняантай алхаж ирэхэд тэр өглөөний цай хийгээд өг гээд гуйж гувшаад гэр лүү оруулсангүй.

Би:"Би чамд өглөө босоод гэрт хийгээд өгье. Чи орж ирээд идчих" гэвэл тэр толгой сэгсрэн:"Үгүй ээ. Би баахан юм авчихсан чинь хоол хийж чадахгүй муудах нь. Хийгээд өгөөч дээ? Ммм? Манайд унтчих. Тэгээд өглөө хамт явья. Одоо гэртээ нууцаар орж чадахгүй шд. Цонх чинь хаалттай болчихож" гэвэл үнэхээр түлхүүрээ мартчихсан бас цонх ч хаалттай байв.

Ингээд хүлээн зөвшөөрч Яаняаны гэр лүү орлоо.

Тэр намайг буйдан дээр унтуулахыг хүсээгүй гээд өөрийнхөө орон дээр унтуулсан.

...

Хоёрын хооронд гурвын дунд ганц цагийн нойртой л сэрэн өглөөний цай бэлдлээ.

:"Вуа нүүна яг миний эхнэр шиг санагдчихлаа" гэх дуугаар эргэж харвал Яаняан уснаас гарч ирсэн бололтой алчууртайгаа зогсож байв.

Үснээс нь ус дусалчихсан. Бас над руу хараад их томоор инээмсэглэчихсэн. Эгдүүтэй юм.

Би дух руу нь түлхэн:"Олон юм ярилгүй хувцасаа өмсөж ирээд цайгаа уу?" Гээд бэлэн болсон цайг тавьхад тэр суугаад цайгаа ууж эхлэн:"Та миний эхнэр болчихоод олон гоё хоол хийж өгөөрэй. Яахав ямар ч хоол байсан нүүна хийсэн юм чинь гоё"

Энэ хүүхэд нээрээ намайг эхнэр нь болно гээд итгэчихжээ. Эвий дээ. Зүүднээсээ сэрээсэй.

Би толгойгоо сэгсрээд Хёг руу миний хувцасыг оруулаад ир гэж залгалаа.

Удахгүй Хёг хаалга тогшсоор орж ирээд:"Нүүна та Яаняаныд юу хийж байгаа юм бэ" гэснээ хувцасгүй Яаняан руу нэг харан над руу нэг хараад:"Юу вэ? Чи эгчийг минь өөрийн болгоно болгоно гээд байсан. Ийм хурдан болгочихож байгаа юм уу?" Гэсээр нүд нь томроно.

Би мөр лүү нь алгадаад:"Чи л болсон хойно ингэж бодно л доо. Чамд тайлбарлах хэрэг алга. Чи ч бас цай уу. Тэгээд хамт гарцгаая" гээд хувцсаа сольхоор дээш гарлаа.

...

Яаняан хацар дээрээ заан:"Үнсээрэй"

Би:"За Яан гуай. Ийм байна. Би чамайг хэ-"

Ер нь бол би үгээ дуусгаж чадалгүй хацар дээрээ үнсүүлчихсэн.

Яаняан:"Хонгор нүүна. Дараа нь та үнсэхгүй бол миний дараагийн үнсэх газар" гэчихээд уруул руу заан"Тэнд байх болно шүү. За юу?" Гэчихээд орчих нь тэр.

Энэ хүүхдийн тоосыг нь гөвөхгүй бол болохоо байжээ. Эгчээрээ тоглоно гэнээ?!



A/n: Hi baby들 үсний найр болох гээд бичиж чадсангүй ээㅋㅋㅋ OT21-т хайртай л биз дээ. 21үүлэнгээр нь бичих гэж байгаа бичвэр удахгүй ээ👌 So надтай хамт байгаарай Miso TV😂

~Noona saranghae~ |Complete|Donde viven las historias. Descúbrelo ahora