O

792 124 24
                                    

Эртхэн босож өглөөний цай бэлдчихээд Хёгийг сэрээгээд байж байтал хонх дуугарав.

Би:"Өөө Яан? Чи яах гэж ирсэн юм?" Гэхэд тэр дээгүүр харан:"И эгчээ? И ахаа?" Гээд хажуугаар зөрөөд орчихлоо.

Энэ бацаан чинь?!

Араас нь гал тогоо руу ороход аль хэдийн ээж аав бүр тэвэрч аваад үнсэж үнгээд зогсож байв.

Аав:"Яаняан хүү чинь харагдахгүй аав ээж чинь ч сураггүй байсан. Хэзээ ирээв?"
Яаняан:"Аан бид нар харин өвөө дээр очих хэрэгтэй болоод хятад руу явсан. Одоохон доо би л энд байгаа" гэхэд ээж өлгөж аван:"Өөө ганцаараа юм уу? Миний хүү тэгвэл хоол ундаа энд идэж ууж бай. Хүсвэл Минёонд хэлээд хоол хийлгүүлж байж болно"

Өө би бүр одоо хувийн тогооч уу?

Яаняан инээмсэглэн над руу нэг хараад:"Тэгьеээ. Одоо сургууль руугаа явах хэрэгтэй тийм ээ?" Гээд дахин над руу харлаа.

Би толгой дохин:"Тиймээ Хёг-а бос. Явья" гээд тэр хоёртой гэрээс гарлаа.


...

Хёгийн хацар дээр үнсэн:"За хичээлээ сайн хийнэ шүү. Амжилт" гэхэд тэр муухай царай гарган:"Намайг одоо үнсэхээ болио. Хүүхдүүд одоо бүр намайг таны дүү биш найз залуу чинь энэ тэр гэж бодох нь байна"

Би:"Заза тэгвэл одооноос үнсэхээ болъё. За би анги руугаа орлоо" гээд явах гэхэд Яаняан бугуйнаас татан:"Та намайг анги руу хүргэж өгөхгүй юм уу?" Гэв.

Би хөмсгөө нумруулан:"За одоо хүргэж өгье дөө" гээд түүний анги руу явлаа.

Яаняан нэг анги алгасаж орсон учраас ахлах ангийн дунд ангид орж байгаа юм билээ. (Манайхаар 11р анги)

Би:"За ангийн чинь үүдэнд хүрээд ирлээ. Одоо ор" гэхэд тэр:"Хөөе Хэчан шиг энд" гээд хацраа заан:"Үнсчихээд яв" гэх нь тэр.

Энэ одоо бүр даварчихсан.

Толгойгоо сэгсрэн зогсоход тэр:"Хичээл орох нь байна" гэснээ хацар дээр шоб хийтэл үнссэнээ:"Дараагын удаа намайг үнсэнэ шүү. За тарахаар уулзъя" гээд анги руугаа орчих нь тэр.

Энэ золигийг дээ!



...

Солиотой юм шиг юу болоод өдөржин Яаняанд үнсүүлсэн бодогдоод байгаа юм бол? Дүү шиг минь хүүхэд байхад арай И Минёон догдлож тэнэгтээд байгаа юм биш биз?

Сохи:"Хүүе!" Гэж гараа нүүрний урдуур савчуулахад бодлоосоо салан түүн рүү харлаа.

~Noona saranghae~ |Complete|Where stories live. Discover now